x

Зеленский холбоотнуудаасаа зэвсгийн тусламж хүсчээ

Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Долоо үндэстний бүлгийн яаралтай виртуал уулзалтын үеэр "Украиныг нэг өдрийн дотор 80 гаруй пуужингаар харваж, наад зах нь 19 хүний ​​аминд хүрсэн" гэдгийг мэдээлж, Украиныг агаарын орон зайгаа хамгаалахад нь туслахыг хүсэв.

Зеленский пуужин эсэргүүцэн хамгаалах систем хэрэгтэй гэдгийг онцлоод, санхүүжилт олгохыг хүслээ. 

Тэрээр "Украин хангалттай тооны орчин үеийн, үр дүнтэй агаарын довтолгооноос хамгаалах системийг хүлээн авснаар Оросын терроризмын гол элемент болох пуужингийн цохилтыг зогсоож чадна" гэв.

Их Долоогийн удирдагчид Украинд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлаж, хэрэв Орос цөмийн, биологийн болон химийн зэвсэг хэрэглэвэл "хүнд үр дагаварт хүрнэ" гэж анхааруулав.

Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Орос улс дайнд "бүтэлгүйтэж" байна гэж мэдэгдээд холбоотнуудаа Украинд илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалжээ.

Мягмар гаригийн үдээс хойш Орос Украины нутаг дэвсгэрт 28 далавчит пуужин харвасан ч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин 20 пуужин устгасан гэж Украины арми мэдэгдсэн байна. 

Арав гаруй пуужингийн цохилтонд гамшигтайгаар нэрвэгдсэн Запорожжиа хотод долоон хүний ​​амь үрэрдэж, сургууль, эмнэлгийн байгууламж цохилтод өртжээ.

Пуужингийн цохилт нь байж болохуйц үхлийн аюултай биш байсан нь Орос цэргийн зорилгодоо хүрч чадах эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Түүхээс харахад Киевийг бөмбөгдөж, дагаар оруулах нь үр дүнд хүрэхгүй байх магадлалтай гэж The New York Times сонины орчуулагч тоймч бичжээ.

НҮБ-ын хүний ​​эрхийн албанаас саяхан Украинд хийсэн халдлагууд нь дайны гэмт хэрэг гэж тооцогддог чухал дэд бүтэц, иргэний оршин суудаг бүс нутгийг зориудаар онилсон гэж мэдэгдэв.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top