x

НҮБ-ын төлөөлөгчид Украины иргэдэд учирсан хохирлыг баримтжуулахаар ажиллаж байна

Даваа гаригт Оросоос Украинд өгсөн агаарын цохилт анхнаасаа энгийн иргэдийг устгах төлөвлөгөөтэй байсан нь бол “дайны гэмт хэрэг” гэж үзэхээ НҮБ мэдэгджээ.

Энэ өдөр Украины олон хот руу нийтдээ 80 гаруй пуужин харвасан нь Крымийн гүүрийг гэмтээсэн халдлагын хариу арга хэмжээ байв. “Цохилтыг зориудаар энгийн иргэд рүү, цэргийн бус, иргэний байгууламжууд руу чиглүүлсэн бол үүнийг дайны гэмт хэрэг гэж үзнэ” гэж НҮБ-ын хүний эрхийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани өчигдөр Женев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Цохилтын улмаас 19 хүн алагдаж, 105 хүн шархадсан гэх урьдчилсан мэдээллийг Украины онцгой байдлын алба өчигдөр өгсөн байна.

“Цохилтын байрлал болон хугацааг хүмүүс ажилдаа, хүүхдүүд хичээлдээ явах цагтай давхцуулсан нь биднийг цочирдууллаа. Зарим цохилт иргэний зориулалттай дэд бүтцийг онилсон мэт харагдаж байгаад бид маш их санаа зовж байна. Нийт найман бүс нутагт иргэний олон байгууламж, түүний дотор олон арван орон сууцны барилга, 12 эрчим хүчний байгууламж эвдэрч, сүйдсэн нь энэ цохилт олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу байлдааны ажиллагаа явуулах зарчмуудыг зөрчсөн байж болзошгүйг харуулж байна” гэж Шамдасани хэлжээ.

Мөн түүнчлэн цаашид нөхцөл байдлыг хурцатгахгүй байх, энгийн иргэдийг хохироох, иргэний дэд бүтцэд хохирол учруулахгүйн тулд боломжит бүх арга хэмжээг авахыг ОХУ-д уриалсан байна.

Украин дахь НҮБ-ын Хүний Эрхийн Хяналтын төлөөлөгчид Оросын агаарын цохилтын улмаас иргэд, иргэний байгууламжид учирсан хохирлыг баримтжуулахаар ажиллаж байгааг тэр энэ үеэр мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top