Коллин Гувер 8.6 сая хэвлэмэл ном борлуулсан нь Жеймс Паттерсон, Жон Гришам хоёрыг нийлүүлснээс ч илүү юм. Мөн түүний амжилт нь хэвлэлийн салбарын хамгийн баттай таамаглалыг өөрчилсөн юм.
Гувер 2012 оны 1-р сард "Slammed" хэмээх залуу насанд хүрэгчдийн анхны романаа өөрөө хэвлэх үедээ нийгмийн ажилтны хувьд цагт 9 доллар олдог байсан бөгөөд нөхөр болон тэдний гурван хүүгийн хамт нэг том чиргүүлд амьдардаг байв.
Гувертэд шилдэг борлуулагчийг бүтээхэд ашигладаг хэвлэн нийтлэгч, агент эсвэл ердийн маркетингийн алба байгаагүй. Гэвч долоон сарын дараа "Slammed" нь Нью Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж, удалгүй ажлаасаа гарч бүтэн цагаар бичих боломжтой болжээ. Эклектик зохиолч гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхины хэрэглээ, ядуурлын тухай романс, сэтгэлзүйн триллер, сэтгэл хөдлөм зохиол бичдэг.
Түүний амжилт нь сайн мэдээг түгээж, уншигчдын онлайн сэтгэгдэл, маш хүртээмжтэй тархах видео бичлэгүүдээр дамжуулан борлуулалтыг удирдан чиглүүлсэнд байв.
Б.Бүжлхамаа