Хойд Солонгос даваа гаригт олон удаа пуужин туршсаны дараа нам гүм байдлаа эвдэж, усан доорх савнаас цөмийн зэвсэгтэй ойрын тусгалтай баллистик пуужин харвасан гэж мэдэгдэв.
Тус улс сүүлийн хоёр долоо хоногт 12 пуужин хөөргөсний нэг нь Японы дээгүүр ниссэн байна.
Хойд Солонгосын хэвлэлүүд сүүлийн үеийн туршилтуудын нэг нь Өмнөд Солонгосын нисэх онгоцны буудлуудад цөмийн зэвсэг харвах сургуулилт байсан бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зарим хөөргөлтийг биечлэн удирдсан гэж мэдээлжээ.
Энэхүү мэдэгдлүүд нь тус улсын зэвсэг илрүүлэх, таслан зогсооход хэцүү болгох арга замыг хайж байгааг харуулж байна.
Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хүчин чадал нэмэгдэж байгаа нь Кимийн арав гаруй жилийн өмнө засгийн эрхийг авснаас хойших хамгийн том амжилт юм. Тус улс цөмийн зэвсгээ хэзээ ч наймаалцахгүй гэж амласан байдаг.
БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд нь нууцлагдмал байдаг нь түүний бодит чадавхийг үнэлэхэд хэцүү болгодог. Шинжээчдийн үзэж байгаагаар Ким зэвсгээ туршиж, сайжруулахын тулд Вашингтонтой гацсан яриа хэлэлцээг ашиглаж байна.
Б.Бүжлхамаа