Дэлхийн нийтэд болж буй үйл явдлыг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
-
Хятадын дээд удирдагчид Коммунист намын их хурлын өмнө сүүлчийн удаа уулзлаа. Аравдугаар сарын 16-нд эхлэх хурлаар Ши Жиньпин дарга гурав дахь удаагаа засгийн эрхэнд гарах төлөвтэй байна.
-
Крымийг Оростой холбодог цорын ганц гүүр дэлбэрчээ.Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдаж, ОХУ-ын хангамжийн зам хэсэгчлэн нурсан байна. Украиныг халдлага үйлдэхдээ тэсрэх бөмбөг ашигласан гэж Ерөнхийлөгч Путин тус ажиллагааг террост халдлага гэж нэрлэв.
-
НҮБ-ын байгууллага нь агаарын тээвэрт утааны шинэ зорилтуудыг тавьлаа. Ингэснээр олон улс нисэхийн салбарт 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийг "0"-д хүргэх гэрээ хүчингүй болж байгаа бөгөөд энэ нь байгаль орчны мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөөд байна.
-
Бээжингийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу таван өсвөр насны хүүхэд Хонконгт шоронд хоригджээ. Энэ нь 18 нас хүрээгүй жагсагчдыг яллах хууль анх удаа хэрэглэгдэж байна.
-
Парис харанхуй болов. Тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд болон Эйфелийн цамхагийн гэрлийг шөнийн цагаар эрчим хүч хэмнэхийн тулд унтраажээ.
-
Мөрдөн байцаагчид Германы галт тэрэгний сүлжээнд томоохон саатал гарсан нь хорлон сүйтгэх ажиллагаа гэж мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаригт болсон хэрэг явдал тус улсын хойд хэсэгт хэдэн цагийн турш зогсонги байдалд хүргэжээ.
Б.Бүжлхамаа