Нефтийн салбарын картел болон түүний холбоотнууд, тэр дундаа Орос улс үнийг өсгөхийн тулд газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая баррелиар бууруулахыг зөвшөөрчээ.
Үйлдвэрлэлийн бууралт нь Оросын нефтийг дэлхийн зах зээл дээр илүү үнэ цэнэтэй болгож, Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоох Барууны төлөвлөгөөг хүндрүүлж, ерөнхийлөгч Владимир Путины Украин дахь дайныг санхүүжүүлэх чухал арга хэмжээ болох юм.
Байдены засаг захиргааны албан тушаалтнууд Ойрхи Дорнод дахь газрын тос олборлогч орнуудыг олборлолтоо багасгахыг долоо хоног гаруйн хугацаанд оролдсоны дараа ийм шийдвэр гаргажээ.
Дэлхийн эрэлт буурч байгаа энэ үед нефтийг өдөрт хоёр сая баррелиар бууруулсан нь дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн 2 орчим хувийг эзэлж байна. Хувьцааны үнэ буурч, АНУ-д шатахууны улсын дундаж үнэ 15 дахь өдөр дараалан өсч, галлон нь 3.83 ам.долларт хүрсэн байна.
Б.Бүжлхамаа