x

Хөгжөөн дэмжигчид рүү нулимс асгаруулагч цацсан алба хаагчдыг шийтгэнэ

Индонезид бямба гаригт хөл бөмбөгийн тоглолтын үймээн гарч 125 хүн амиа алдсан. Нас барсан хүмүүсийн дотор 33 хүүхэд байсан бөгөөд энэ хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Маланг хотын цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн фанатууд тоглолтын харьцаа 3:2-оор хожигдсоны дараа үймээн дэгдээсэн бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахдаа үзэгчдийн суудал руу цацан байдлыг улам хүнд болгосон тухай бид мэдээллэсэн.

Эрх баригчид нулимс асгаруулагч хий цацсан 18 офицерыг байцааж эхэлжээ. Мөн талбай дээр фенүүдийг цохиж байгаа цэргийн албан хаагчид шийтгэл хүлээх болно гэж үндэсний цагдаагийн газрын дарга мэдэгджээ. Мөн өчигдөр орон нутгийн есөн офицерын албан тушаалаас нь буулгасан бөгөөд түүн дунд Маланг хотын цагдаагийн дарга байв.

Цагдаа нарын энэхүү үйлдлийг түүхэн дэх хамгийн их үхэлд хүргэсэн спортын сүйрлийн нэг болгон хувиргасан гэж олон нийт буруутгаж байна. Эрх баригчид хууль бус хүчирхийлэлд сэжиглэгдсэн офицеруудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ.

Хүний эрхийн албаны хүний ​​хэлснээр олон хүн гарц руу яаран гүйж явахдаа нэг нэгнийхээ хөлд дайрагдан гишгэгдсэн бөгөөд зөвхөн хоёр хаалга онгорхой байжээ. Зарим хохирогчид цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнд нас баржээ.

Индонезийн цагдаагийн байгууллагын гишүүд энэ үйлдлийнхээ төлөө бараг хэзээ ч хариуцлага хүлээдэггүй байна. Ерөнхийлөгч Жоко Видодогийн засгийн газрын үед офицерууд цугласан олныг дарахын тулд харгис хэрцгий хүч хэрэглэсэн, хээл хахууль авсан зэрэг шударга бус үйлдлүүдийнхээ ихэнх тохиолдолд шийтгэл хүлээдэггүй.

Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацан хөгжөөн дэмжигч энгийн иргэний амь насанд хүрсэн үүнтэй төстэй хэрэг 2018 онд Маланг дахь цэнгэлдэх хүрээлэнд мөн гарч байжээ. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top