Өнгөрсөн бямба гаригт Индонезийн Маланг хотод болсон мэргэжлийн хөлбөмбөгийн тэмцээн дуусах үеэр хэсэг хөл бөмбөг сонирхогчид талбай руу гарч ирсний улмаас наад зах нь 125 хүн амиа алджээ. Нас барсан хүмүүсийн олонхи нь бөөн хүмүүсийн хөлд гишгэгджээ.
Цагдаа нар бөөгнөрсөн хүмүүс рүү нулимс асгаруулагч хий цацсан нь үймээн самуунд хүргэсэн байна. Амьд үлдсэн хүмүүсийн ярьснаар, нулимс асгаруулагчийг зогсож байсан хүмүүс рүү ч мөн ялгалгүй цацсан байна. Тоглолт үзэх гээд битүү чихсэн байсан улс гарц руу яаравчлахаас өөр аргагүй болжээ. Нөхцөл байдлыг улам дордуулсан цагдаа нарын хариу үйлдэлд олон хүн эгдүүцэж байна.
"Хэрэв үзэгчдийн суудал руу нулимс асгаруулагч хий цацаагүй бол хүний амь нас эрсдэхгүй байсан" гэж тэнд байсаэ нэг хүн хэлээд "хүмүүс сандран өөрсдийгөө аврахын тулд талбай руу яаран гарсан" гэлээ. Тэрээр унтах гэж оролдохдоо ч хүмүүсийн хашгирахыг сонсон шаналж байгаагаа хэлжээ.
Хүний эрхийн байгууллагууд хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллага болох ФИФА-аас хориглосон нулимс асгаруулагч хий ашиглахыг буруушааж байна. Хүмүүс үймэж бужигнасны төлөө цугласан олныг тараах зориулалттай нулимс асгаруулагч хий ашигласныг нь сонссон нэгэн цагдаагийн мэргэжилтэн "шоконд орж, үнэхээр аюултай" гэж хэлжээ.
Олуулаа цугласан хүмүүс болон түрэмгий цагдаа нарын хослол нь сүйрэлд хүргэж болзошгүй гэж хөлбөмбөгийн талаар сурвалжилдаг Рори Смит дүн шинжилгээ хийхдээ бичжээ. Эмгэнэлт явдал тохиолдоход тэд шүтэн бишрэгчдийн хүчирхийллийн үр дагавар биш харин цагдаа, аюулгүй байдал, олон түмний менежментийн бүтэлгүйтлийн үр дагавар байх хандлагатай байдаг.
Индонезийн хувьд хөлбөмбөгийн хүчирхийлэл удаан хугацааны туршид тулгамдсан асуудал байсаар ирсэн бөгөөд энд томоохон багуудын хооронд ширүүн өрсөлдөөн үргэлжилдэг. Энэхүү бямба гаригт болсон тоглолт нь спортын түүхэн дэх хамгийн том үхлийн цувралуудын нэг болов.
Б.Бүжлхамаа