Италийн шинэ засгийн газар Оросын эсрэг хоригийг дэмжих Вашингтоны зааварт эсэргүүцэл үзүүлнэ, эс тэгвээс жилийн дотор золигт гаргана гэж шинжээчид хэлж байна.
Консерваторууд, үндсэрхэг үзэлтнүүдийн ялалт
Санал хураалтын тооллогын дүнгээр Италийн парламентын ээлжит бус сонгуульд хамгийн их саналыг Жоржа Меланийн толгойлсон “Италийн ахан дүүс” нас авч барууны чиглэлийн эвслийнхээ хамт улс орныг толгойлохоор бэлтгэж эхлэв.
“Ахан дүүсээс” гадна эвсэлд нь Маттео Сальванийн “Лига”, Сильвио Берлусконийн “Урагшаа, Итали”, “Дундыг баригчид” намууд багтаж байгаа юм. Эвсэл 44,2 хувийн санал авсан. Эрх баригч байсан Ардчилсан нам толгойлсон зүүний төвийн эвсэл 26,4 хувийн санал аваад сөрөг хүчин болж байна.
“Италийн ахан дүүс” нам парламентад намынхаа хувийг 2018 оны 4 хувиас 26 хувь хүртэл нэмэгдүүлж чадлаа.
“Ахан дүүс” Брюсселийн заалтад өөдрөг бусаар хандана
Сонгуулийн сурталчилгааны үеэр Жоржа Меланийн италичуудад өгсөн амлалт нь”Италийг сэргээхэд бэлэн” гэсэн намын хөтөлбөр ба “Зүүнтнүүдийн олон жилийн муу удирдлагаас Италийг чөлөөлөхийн төлөө” урианд нь тусгагдсан байгаа.
Хөтөлбөрийн заалтуудад:
- "Итали нь Европ болон дэлхийн гол баатар";
- "Хууль бус цагаачлалыг зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангах";
- "Цэвэр, аюулгүй бөгөөд хүртээмжтэй эрчим хүч";
Эвсэл дэмжихгүй:
- ЛГБТ-дэгийг;
- Гадаадын эцэг эхчүүдээс Италид төрсөн хүүхдэд италийн иргэншлэлийг олгохгүй;
Мелони үндсэн хуулийн шинэчлэлийг хийж Италийг Ерөнхийлөгчийн эсвэл хагас ерөнхийлөгчийн засаглалтай болгон Ерөнхийлөгчийг шууд сонгох болгохоор амласан. Эвсэл парламентын гуравны хоёрыг хянан үүнийг олон нийтийн санал асуулгагүйгээр явуулж чадна. Энэ алхамыг ЕХ мөн л дэмжихгүй байгаа.
Эдгээр заалтаар Итали Брюсселийн саналд их прагматик хандах болно. Итали энэ тал дээр Польш, Унгар толгойлж байгаа бие даасан парадын хэсэг болох магадлалтай.
Брюсселийг чимээгүй байхад хамгийн анхны баяр хүргэлт нь Унгараас ирсэн нь санамсаргүй биш байх.
"Энэ хүнд үед Европт тулгагдаж байгаа асуудлуудад хандах болон харах нийтлэг хандлагатай найз нөхөд бидэнд маш хэрэгтэй” хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн байв.
Эрчим хүчний үнийг ОХУ-д төвийг сахиснаар хандахаас нааш унагах боломжгүй
Хөтөлбөрийн баримтуудаас харахад, Жоржа Мелони ЕХ-ны ирүүлсэн 22 тэрбум евроны Сэргээн босголт ба тогтворжуулалтын үндэсний төлөвлөгөөг эргэн харах хүсэлтэй байна.
“Эрчим хүчний хямрал ба инфляцийг” тооцоод “эрчим хүчний дэд бүтэц” дээр анхаарлаа хандуулан “өрхийн болон аж үйлдвэрийн төлбөрийн тооцоог эрс буулгах” санаатай байгаа юм. Экологийн шилжилтийн гүйцэтгэлийн торгууль төлөхөөр байсан ч үүнийг хийнэ гэж тэр хэлжээ. Энэ асуудал нь намын шалгаран үлдэх үзүүлэлт болох ёстой. Хэрэв Оросын түүхий эдийн хоригийг дэмжвэл тэр эрс буулгалт гарахгүй. Дэд бүтэцийн хувьд Итали нь Герман шиг л оросын хийн хоолойноос өндөр хамааралтай.
Италийн Евроатлантизмыг зөвхөн Мелани ч тодорхойлохгүй
Ромд хэн захирагчаар суухаас үл хамааран Италийг АНУ гадаад бодлогодоо хөтлөнө гэдэгт Жо Байдений засаг захиргаа итгэлтэй байгаа. Барууны эвсэлийнхээр Итали Европт ямар байх талын асуудлыг дахин авч хэлэлцэхгүйг Мелани хэлсэн. Ром барууны хоригийн бодлогыг дэмжсэн хэвээр, бас Украинд зэр зэвсгээр тусласаар байх юм.
Дээр хэлэгдсэн эдийн засгийн шалтгаанаар энэ нь эргэлзээ төрүүлж байна. Эхлээд хэлсэн мэдэгдэл нэг өөр, харин италичуудын амьдралыг сайжруулах амлалтыг биелүүлэхэд байр суурь өөрөөр эргэж магадгүй.
Үүнээс гадна Сальвини ба Берлускони хоёр Оросын түлшний нийлүүлэлтээс эхлээд Украинд зэвсэг нийлүүлэхгүй гэсэн Унгарын лидер шиг байр сууринд байгаа.
Энэ асуудлаар Брюссель өөрөө сюрреализм гаргаад байгаа. ЕХ оросын нүүрс, бордооны эсрэг тавьсан хоригоо зөөлрүүлэхээр шийдэж байгаа юм. Нэг үгээр ЕХ-ны санхүүжилттэй Орос дайнд ялагдах ёстой гээд хийсвэржээд байгаа юм.
М.ЦОГТ