x

McDonald's-ын үнэ Японы хоёр дахь асуудал болж байна

Инфляц ба эрчим хүчний хямрал Японы түргэн хоолны үнийг хөөрөгдлөө. Японд хямрал ямар байгааг McDonald's бүтээгдэхүүнээр дамжуулан авч үзье.

McDonald's Японд дахин үнээ нэмжээ.

Мэдээллийн Bloomberg агентлаг, нэг жилийн дотор McDonald's хоёр дахь удаагаа Японд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ гэж мэдээлэв. Японы банк бодлогын хүүгээ нэмэх хүсэлгүй байгаагаас иенийн доллартай харьцуулсан ханш унаснаас бүтээгдэхүүний үнийг дахин нэмэхэд хүргэжээ.

Наран мандах оронд энэ байдал энгийн биш. Иенийн ханш суларч, инфляц ихтэйгээс үйлдвэрүүд нь илүүдлээ хэрэглэгч нарт шахаж байна. Үүний жишээгээр McDonald's болон японы бусад компаниуд явж байна.

Түргэн хоолны үнэ энэ сарын 30-нд дахин нэмэгдэж, бүтээгдэхүүний 60 хувийг хамрах юм. Хоолнууд 10-30 иенаар (7-21 америк цент) илүү үнэтэй болно.

McDonald's үүнийгээ түүхий эдийн, цахилгааны, ажлын хүчний, логистикийн үнэ нэмэгдснээс гэж тайлбарлаж байна. Ерээд оны эхээр дефляцид орж байсан Японы хувьд энэ бүгд нь ер бусын зүйл болж байна.

Японы инфляц 2,8 хувь байгаа нь бүсийн бусад улсуудтай харьцуулахад бага хэмжээ ч Японд өөрт нь 31 жилийн хамгийн өндөр төвшин болж байна.

Япончуудад ЕХ-ны эрчим хүчний хямрал ба эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлт том цохилт болж байгаа.

Москва "Сахалин-2" төслөө шинэчлэн зохион байгуулсаныг Токио нүдээ анин өнгөрөөснөөс  Mitsui ба Mitsubishi компаниуд оросын оператор компани дахь хувиа хадгалан үлдлээ. Харин Японы эдийн засгийн ийм байдал нь импортлогч компаниудад хүчтэй тусч байна.

McDonald's тийм компаниудын нэг бөгөөд Японы салбар нь төмсөө Америкаас импортлодог. Үнэ нь логистикийнхаа хамт нэмэгдсэн байгаа. Энэ жилийн гуравдугаар сард McDonald's япон цэснийхээ үнийг 20 хувиар эхлээд нэмсэн ба тэр үед үхрийн мах, улаан буудайн үнэ өссөн нь үнийг нэмэгдүүлсэн гэж байв.

Big Mac индексээр япончууд лидер биш. Тэр нь 2,83 хувь ба Япон үзүүлэлтээрээ Азербайжан Вьетнам хоёрын дунд бусад хөгжилтэй орнуудынхаас бага байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top