Дэлхийн кофены үйлдвэрлэлийн томоохонд тооцогдох Бразилийн кофены нөөц хагас жилийн дараа дээд зэргээр буурах гэнэ. Ирэх жилийн гуравдугаар сар гэхэд тус орны кофены нөөц 7 сая шуудай болтол буурна гэдгийг Бразилийн кофены үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Сайлас Бразилейро Bloomberg агентлагад ярив.
Кофены нөөцийн тааламжтай хэмжээ нь 60 кг-ын жинтэй 9-12 сая шуудай түүхий эд байх ёстой аж.
Cecafe гэх шинжээчдийн бүлгийн гишүүн Нельсон Карвальяйш, "Өнөөдөр Бразили дэх кофены нөөц маш бага, ирэх жилд сайн ургац авсан ч нөөцөө нөхөж чадахгүй" гэлээ. Мөн тэрээр "Бидэнд бороо л хэрэгтэй байна" хэмээн ярив.
Наймдугаар сард The Wall Street Journal бичихдээ, Бразилид ургац муутай байснаас оны сүүл тийш кофены үнэ өснө гэсэн байв. Дараа нь Оросын кофены дундаж үнэ бараг 50 хувиар өнгөрсөн сард өссөн гэж "Чек Индекс" байгууллагын шинжээчид мэдээлсэн байв.
Есдүгээр сарын эхээр Москвад суугаа Этиопын элчин сайд Алемайеху Тегену өөрийн орныг Орост кофе экспортлохоо нэмэгдүүлэхэд бэлэн гэжээ.
М.ЦОГТ