Өнгөрсөн долоо хоногт Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэдээс ОХУ-д нэгдэх асуудлаар санал асуулга явуулсан билээ. Тэгвэл ОХУ-ын энэхүү оролдлогыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдлээ.
Өчигдөр Номхон далайн арлуудын удирдагчидтай Вашингтонд хийсэн уулзалтын үеэр ОХУ-ын асуудлаар байр сууриа Ерөнхийлөгч Жо Байден илэрхийлжээ.
Тэрээр "Миний байр суурь маш тодорхой. Украины тусгаар нутаг дэвсгэрт санаархаж байгаа ОХУ-ын үйлдлийг АНУ хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бүх нийтийн санал асуулга гэж нэрлээд байгаа тэр зүйл бол Москвад үр дүнг нь урьдаас зохиосон хуурамч зүйл" гэжээ.
Тус улсаас Украинд 12 тэрбум ам.долларын эдийн засаг, цэргийн тусламж үзүүлэх талаар төсөвтөө тусгажээ.