x

Польш улс ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч дайн зогсооход огт нөлөөлөхгүй байгаа тул иргэд рүү нь чиглэсэн бодлого баримтлахыг Украины тал уриалж байлаа.

Өнөөгийн дайн "гагцхүү Путинийх биш, эрх баригчдаа дэмжиж байгаа ард түмнийх нь ч буруу" хэмээн Украины эрх баригчид мэдэгдэн, Оросын иргэдийг нутаг дэвсгэр рүүгээ нэвтрүүлэхгүй байхыг уриалж байлаа.

Үүний хариуд Европын орнууд ээлж дараалан Оросын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасаар байна.

ОХУ-ын иргэдийг агаарын болон тэнгисийн боомтоор Польш руу нэвтрүүлэхийг хязгаарлах журам есдүгээр сарын 26-ны өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Аль орноос авснаас үл хамааран Шенгений визтэй оросуудыг Польш руу ийнхүү нэвтрүүлэхгүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт Польш болон Балтийн орнууд ОХУ-ын иргэдийг хуурай замын боомтуудаар нэвтрүүлэхээ зогсоосон юм.

ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хязгаарласан энэ шийдвэрээ Польшийн эрх баригчид "олон нийтийн эмх журам, аюулгүй байдалд шууд аюул занал учрахаас сэргийлсэн хариу үйлдэл" хэмээн тайлбарлажээ. Харин хүмүүнлэгийн зорилгоор ОХУ-ыг орхиж буй тэрс үзэлтнүүд, оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг Польш руу урьдын адил нэвтрүүлэх аж.

Ийнхүү Польш улс хязгаарлалт тавьснаар оросууд хуурай замын боомтоор нэвтрэх боломжтой, Европын холбооны цорын ганц улс нь Финланд болж байна. Гэхдээ энэ улс ч оросуудыг нэвтрүүлэх тал дээр хязгаарлалт тавих талаар авч хэлэлцэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top