ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь Оросын армийн ложистикийн ажиллагааг удирдаж байсан генералыг ажлаас нь чөлөөлжээ.
Батлан хамгаалахын дэд сайд, генерал Дмитрий Булгаковыг өнгөрсөн бямба гаригт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тус улсын Батлан хамгаалах яам Telegram дээр мэдэгдсэн байна.
Тус яамнаас 67 настай генерал Дмитрий Булгаковыг шинэ албан тушаалд шилжүүлэхээр "чөлөөлөгдсөн" гэж мэдээлжээ.
Түүний оронд Мариуполь боомт хот дахь Москвагийн харгис хэрцгий дайралтыг удирдаж байсан генерал Михаил Мизинцев томилогдоно.
Сүүлийн саруудад Кремль шинэ их буу, дрон нийлүүлэхийн тулд Хойд Солонгос, Иран хоёрт үлдсэн цорын ганц холбоотондоо хандахаас өөр аргагүй болсон.
Генерал Булгаковыг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан нь, олон нийтийн сүлжээгээр шинээр элссэн цэргүүдийг зэвэрсэн автомат буугаар хангасан байгааг харуулсан бичлэг тарсантай холбоотой аж.
Харин Орос дахь дайныг дэмжигчид түүнийг огцруулж, Мариуполийн бүслэлтэд командлагчийн үүрэг гүйцэтгэснийх нь төлөө Их Британид хориг тавьсан генерал Мизинцевийг томилохыг нааштай хүлээн авч байгаа бололтой.
Олон Украинчууд "Мариуполь хотын яргачин" хэмээн хочилдог байсан генерал Мизинцев Сири дэх Оросын армийг удирдаж байсан бөгөөд Алеппо хотыг тэгшитгэсэн харгис бөмбөгдөлтийг зохион байгуулсан гэж буруутгагдаж байсан нэгэн юм.
Их Британийн Гадаад хэргийн яам өнгөрсөн гуравдугаар сард шинээр томилогдох генерал Михаил Мизинцевийн эсрэг хориг арга хэмжээ зарлахдаа Украин, Сирийн мөргөлдөөнд "харгислал" үйлдсэн гэж мэдэгдэж байжээ.
АНУ-ын албаны хүмүүс CNN-д хэлэхдээ, Москва дахь командлалын бүтэц улам бүр доголдож байгаа нь Ерөнхийлөгч Путиныг дайнд илүү идэвхтэй оролцоход хүргэж байна гэжээ.
Б.Бүжлхамаа
bbc.com