Ковидоос эхлэлтэй эмх замбараагүй байдлыг намжаах, шинэ хэвийн байдалд шилжих гээд нисэхийн салбарын хувьд нэгэн бартаатай жил өнгөрөөд байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ихэнх хэсэгт зуны ачаалал ихтэй улиралд нислэг хойшилсон, цуцлалттай байсан бол АНУ-д энэ долоо хоногт хийсэн шинэ судалгаагаар онгоцны зорчигчдын сэтгэл ханамж бүхэлдээ буурч байгааг тогтоожээ.
Гэсэн хэдий ч 9, 10-р саруудад буюу илүү тайван аяллын сарууд үргэлжилсэн бөгөөд өнгөрөгч баасан гаригт тус салбарын тэргүүлэгчид Skytrax World Airline Awards 2022-д зориулан Лондон хотын Langham зочид буудалд анх удаагаа цугларлаа.
Их Британид төвтэй агаарын тээврийн компани, нисэх онгоцны буудлын үнэлгээ, эрэмбийн сайт болох Skytrax нь 2021 оны 9-р сараас 2022 оны 8-р сарын хооронд дэлхийн 100 гаруй оронд 14 сая гаруй үйлчлүүлэгчдийн дунд санал асуулга явуулж, дэлхийн хамгийн шилдэг агаарын тээврийн компанийг тодруулжээ.
Энэ жилийн ялагч Qatar Airways болсон бөгөөд 1999 онд анх шагнал гардуулснаас хойш нийт долоон удаа энэхүү дээд шагнал хүртээд байна. Катарын туг тээгч компани баасан гаригт Шилдэг Бизнес ангилал, Шилдэг Бизнес ангиллын суудал, Шилдэг Бизнес ангилал зэрэг найман номинацид шагнал хүртжээ.
Б.Бүжлхамаа
edition.cnn.com