Хөгжиж буй орнуудад очих ёстой байсан Украины хямд үр тариа нийлүүлэлтийн логистик нь алдагдсаны улмаас европын хөдөө аж ахуйн салбарт цуврал дампуурал гаргаж магадгүй тухай Total Research гэх стратегийн судалгааны газрын мэргэжилтэн Михаил Оганезов даваа гаригт ярьсан байна.
Өнгөсөн амралын өдөр The Wall Street Journal сонин энэ тухай бичихдээ, "Европын фермерүүд украины хямд хүнсний эсрэг байгаа" гэв. Донбасст Оросын тусгай ажиллагаа эхэлсний дараа ЕХ үнэ, квотоо аваад украины тарианы экспортыг зөвшөөрсөн байгаа. Фермерүүд үүнээс өмнө хөгжиж буй чинээлэг бус орнуудад гарч байсан украины үр тариа нь европын тарианаас хямд бөгөөд одоо тэнд шигэх болжээ.
Argus агентлагийн мэдээнд өгүүлснээр, есдүгээр сард украины улаан буудай ба эрдэнэ шишийн тонн нь тус тус $272, $251 доллараар зарагдаж байв. Харин европын өөрсдийнх нь ийм хүнс тус бүртээ тонныг нь $324, $307 долларын үнэтэй байв.
Францын шувууны махны үйлдвэрийн Anvol групп зургаадугаар сард украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний квот ба үнийн хязгаарлалтыг авсан гэрээг ирэх жилээс сунгахгүй байх ёстой гэжээ. Тэдний мэдэгдлийн дагуу энэ жилийн эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс Украины тахианы махны импорт хоёр дахин өсөөд үйлдвэрлэлийн зарлага өндөртэй францын фермерүүдэд том цохилт болжээ.
Румыны фермерүүд илүү хямд бүтээгдэхүүн Констанцы боомтод нутгийн хүнсийг зах зээлээс шахаж байна гэж дургүйцлээ илэрхийлж байна.
Европын эрх баригчид ирээдүйн асуудлуудаас өөрсдийгөө хамгаалах, өндөр инфляцтай тэмцэхдээ хямд украин үр тариа ба бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Гэтэл өндөр зарлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн европын фермерүүд бараагаа хямдаар худалдахгүй, хүмүүс ч үнэтэйгээс хямдыг нь авна.
Энэ бүгд нь Европын хөдөө аж ахуйн салбарт том асуудал болоод зогсохгүй даяарчлалын хүнсний хямралыг гаргаж магадгүй болжээ.
М.ЦОГТ