Луганск ард улсын Ардын зөвлөл бүс нутгийн нутаг дэвсгэрийг Оросын холбооны улсад нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулгыг өнөөдрөөс буву есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулах тухай тогтоолыг баталсан.
Энэ тухай ЛАУ-ын парламентын дарга Денис Мирошниченко өнгөрсөн мягмар гаригт мэдэгджээ.
Тэрээр "Ардын зөвлөл бүх нийтийн санал асуулгын санал хураах өдрөөр 23.09.2022- 27.09.2022 хооронд гэж тогтоож байна" гэсэн юм.
Мөн энэ өдөр Донецк ард улс Оросын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаар санал хураалтын есдүгээр сарын 23-27 –нд явуулахаар болов. ДАУ-ын тэргүүн Денис Пушилин бүх нийтийн санал хураалтын тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьжээ. Төслийн Ардын зөвлөл нь явуулын хуралдаанаараа авч хэлэлцжээ.
Хуралдаанд оролцсон 100 гишүүд уг баримтын санал нэгтэйгээр баталжээ.
Херсон мужийн Нийгмийн зөвлөл бүс нутгийн тэргүүн Владимир Сальдод хандан Оросын бүрэлдэхүүнд эргэн орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалав. Мелитополь хотод бүх ард түмний хуралдаан эхэлсэн төлөөлөгч нар нь Запораж мужийг Оросын бүтцэд багтах асуудлыг хэлэлцэж байна.
Оросын Төрийн дум бүх нийтийн санал асуулгыг дахин хойш тавьж болохгүй гэж үзжээ.
М.ЦОГТ