БНАСАУ ОХУ-д хэзээ ч зэвсгээ зарж байгаагүй, цаашид ч ийм төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэв. Хэдхэн долоо хоногийн өмнө АНУ Москвагийн нөөцөө нөхөхөөр Пхеньянд хандаж байна гэсэн мэдээлэл гарсан. Харин Хойд Солонгосоос тус мэдэгдлийг няцаав.
Мөн АНУ-ын албаныхан ОХУ Иранаас зэвсэг худалдан авсан гэх мэт ийм алхам нь барууны хориг арга хэмжээ Украины дайн дахь Оросын хүчин чармайлтад саад болж байгааг харуулж байна гэж хэллээ.
Тухайн үед Москва энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.
Хоёр улсын хооронд зэвсэг нийлүүлэх аливаа хөдөлгөөн нь НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчих болно.
БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан албан тушаалтан пүрэв гаригт Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох KCNA-д өгсөн мэдэгдэлдээ "Бид урьд өмнө Орос руу зэвсэг, сум экспортолж байгаагүй бөгөөд экспортлохоор ч төлөвлөхгүй" гэжээ.
Тэрээр АНУ болон бусад дайсагнагч хүчийг "улс төрийн болон цэргийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх" гэсэн цуурхал тараасан гэж буруутгав.
БНАСАУ-ын Орост бүтээсэн зэвсгүүдийн ихэнх нь ЗХУ-ын үеийнх боловч Оросынхтой төстэй пуужинтай.
Долдугаар сард Хойд Солонгос нь Украины зүүн хэсэгт орших Оросын дэмжлэгтэй хоёр салан тусгаарлагч бүс нутгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн цөөхөн орны нэг байсан юм. Үүний хариуд Украин Пхеньянтай бүх дипломат харилцаагаа тасласан.
Энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иж бүрэн бөгөөд бүтээлч хоёр талын харилцаагаа өргөжүүлэхээ ерөнхийлөгч Ким Чен Унд илгээсэн захидалдаа амлажээ.
Б.Бүжлхамаа