Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Москвагийн суулгасан албан тушаалтнууд "Орост албан ёсоор нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга" явуулахаар төлөвлөж байгаагаа тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Санал хураалт баасан гаригт эхэлж, тав хоног үргэлжлэх юм байна.
Энэхүү алхмууд нь тус улсыг өөртөө нэгтгэхийн өмнөх бэлтгэл, дайныг даамжруулах магадлалтай гэж үзэж байна. Мөн энэ бол Москвагийн цөхрөл улам бүр нэмэгдэж буйн шинж юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан эргүүлэн авсан зүүн нутгийг хамгаалах хүчин чармайлтаа зарласан. Мөн "Украины газар нутаг дээр хөл тавьсан ямар ч Оросыг хурдацтай хөөн гаргахын чухлыг" онцолжээ. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн Москва цөмийн цэнэгт хошуутай байж болзошгүй байна. Энэхүү хөнөөлт зэвсгээ өөрт нь ашигтай л бол өөрийн шахуу газар нутаг ч хэрэглэхэд бэлэн байна гэсэн дохио өгч байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Владимир Путины холбоотон Дмитрий Медведев Telegram дээр "Оросын нутаг дэвсгэрт халдах нь гэмт хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь өөрийгөө хамгаалах бүх хүчийг ашиглах боломжийг олгодог" гэж бичжээ.
Даваа гаригт Оросын суртал ухуулгын аппарат удахгүй болох бүх нийтийн санал асуулга нь оршин суугчдын хүслээс үүдэлтэй гэдгийг харуулах зорилготой нэвтрүүлэгийг цацжээ. Үүний дараа 36 цагийн дотор "Бүгд Найрамдах Луганск Ард" болон "Бүгд Найрамдах Донецк Ард" улсууд бүх нийтийн санал асуулга явуулахаа зарлав. Өчигдөр өмнөд хэсгийн хоёр бүс болох Херсон, Запоризка мужуудыг эзэлсэн эрх баригчид үүнийг дагажээ.
Орос улс 2014 онд Крымын хойгийг хяналтандаа авахдаа хавсаргасан жишиг тогтоосон. Энэ нь өрнөдийн орнуудад худал хуурмаг хэмээн үгүйсгэгдэж байсан бүх нийтийн санал асуулгын дараа болсон ч В.Путин үүнийг хэрвээ дайнд бэлэн байна гэсэн сүрдүүлгээ зөвтгөх зорилгоор ашигласан юм.
АНУ энэхүү төлөвлөсөн санал хураалтыг "хуурамч" гэж нэрлэжээ. Олон нийтийн сүлжээгээр Кремлийг шүүмжилдэг Оросын шонхорууд энэ үйл явдлыг эргэлтийн цэг гэж тэмдэглэжээ.
Б.Бүжлхамаа