АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден CBS телевизээр ярихдаа, коронавирусийн цар тахал ард үлдсэн гэж онцлон хэлжээ.
Тэрээр "Цар тахал төгссөн. Бидэнд ковид халдварын асуудал бий, бид түүн дээр ихээхэн ажиллаж байна. Хэрэв та нар анзаарсан бол амны хаалтыг хэн ч зүүхгүй байна. Бүгдийн бие сайн формтой байгаа нь илт байна” гэжээ.
Түүний ингэж ярьсан нь Цагаан ордны Эрүүлийг хамгаалах асуудал хариуцсан ажилтнуудын хувьд "гэнэтийн болон гайхал төрүүлсэн" тухай Politico хэвлэл эх сурвалждаа үндэслэн мэдээлсэн байна.
Харин уг мэдээллийн өмнөхөн Ерөнхий практикийн эмч Владимир Хорошев, Оросуудад хандан эмнэлэгийн амны хаалтыг олон нийтийн газар зүүхийг сануулсан байна. Өнгөрсөн ням гаригт орост коронавирусийн хоногийн халдварын 56,751 тохиолдол бүртгэгджээ.
Мөн түүнчлэн Оросын Н.Ф.Гамалеин нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург "Орост коронавирусийн үхлийн тохиолдол нэмэгдэж магадгүй гээд өнгөрсөн сар хагасын дотор Ковид-19 халдварын үхлийн тохиолдол тус оронд 3,5 дахин нэмэгдсэн гэжээ.