x

ИРАНЫ ЖАГСААЛ: Эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж байна

Хижабын хууль зөрчсөн хэргээр баривчлагдсан эмэгтэй нас барсны дараа эмэгтэй жагсагчид Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд улам идэвхитэй оролцож, толгойн алчуураа шатааж байна.

Жагсаал таван шөнө дараалан үргэлжилж, хэд хэдэн хот, суурин газруудад хүрчээ.

Цагдаагийн газраас эмнэлэгт хүргэгдсэн хохирогч Махса Амини гурав хоног комд байсан бөгөөд баасан гаригт нас баржээ.

Тегеран хотын хойд хэсэгт орших Сари хотод эмэгтэйчүүд хижабаа /толгойн алчуур/ шатааж, эсэргүүцлийн жагсаал хийж байгаа бөгөөд олон хүн уухайлан дэмжиж байна.

Талийгаач Махса Амини өнгөрсөн долоо хоногт Ираны ёс суртахууны цагдаад эмэгтэйчүүдийг үсээ хижаб буюу толгойн алчуураар боож, гар, хөлөө задгай хувцас өмсөхийг шаарддаг хуулийг зөрчсөн гэж буруутгагдан нийслэлд баривчилагдсан юм.

Тэрээр цагдан хорих төвд унасны дараа удалгүй комд оржээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын үүрэг гүйцэтгэгч Нада аль-Нашиф, "Цагдаа нар хатагтай Аминигийн толгойг бороохойгоор цохиж, толгойгоор нь машин мөргүүлсэн гэх мэдээлэл байна" гэж мэдээлжээ.

22 настай тэрээр Ираны баруун хэсэгт орших Курдистан мужаас ирсэн байна.

Цагдаа нар түүнийг зүй бусаар харьцсан гэдгийг үгүйсгэж, "гэнэтийн зүрхний дутагдал" авсан гэж мэдэгдсэн бол талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг эрүүл чийрэг байсан гэж мэдэгдээд байна.

Мөн даваа гаригт хамгаалалтын албаныхан жагсагчид руу гал нээсний улмаас гурван хүн амиа алджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн туслах даваа гаригт хатагтай Аминигийн гэр бүлд бараалхаж, "Бүх байгууллага зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд арга хэмжээ авна" гэж хэлжээ.

Ахлах парламентын гишүүн Жалал Рашиди Коочи Ёс суртахууны цагдааг олон нийтэд шүүмжилж, энэ хүч нь зөвхөн Иранд "алдагдал, хохирол" учруулсан тул "алдаа" гэж мэдэгдэв.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top