"70 жил хаанчлахдаа эрхэм дээдэс олон урамтай үг хэлсэн, гэхдээ эдгээр үгс бүгд сэтгэлд хүрсэн"
- Энхийн цаг ирэхэд, өнөөдрийн хүүхдүүд бид маргаашийн ертөнцийг шилдэг, аз жаргалтай болгохын тулд чармайх хэрэгтэйг санаж яваарай.
- Үзэн ядаж, эвдлэн сүйтгэх нь ямагт амархан байдаг. Бүтээн байгуулж, энхрийлэх нь хамаагүй хэцүү.
- Эргэлзээ, түгшүүртэй цаг үед хүмүүсийн өдөр тутмын амьдралд, гэр орондоо, ажилдаа гаргах харилцаа нь нэн чухал.
- Хайр сэтгэлд төлөх төлбөр нь бидний зовлон юм.
- Өөртөө сүрхий хандсаны хэрэггүй. Бидний хэнд нь ч цэцэн мэргэний давуу эрх байхгүй.
- Олон жилийн турш надад, хамгийн аз жаргалтай, сэтгэл дүүрэн, ханамжтай санагдсан хүмүүс дандаа л хамгийн нээлттэй, шуналгүй амьдралтай хүн байлаа.
Ерэн насных нь ойгоор Букингемын ордны нийтлүүлсэн энэ албан ёсны зурагт хатан хаан II Елизавета өөрийн нөхөр Эдинбургийн герцогийн хамт буужээ. Гэрэл зургийг Улаан өндөгний баярын дараа Виндзорын шилтгээнд 2016 оны зургаадугаар сарын 10-нд авчээ.
- Өдөр бүр шинэ эхлэл болдог. Миний мэдэж байгаагаар, заяагдсан амьдралаа туулан өнгөрөөхдөө ирээдүйг харж, зөвийг хийж, энэ өдрийн авчирч буй бүгдийг хүлээн авч, Бурхандаа итгэж явах юм.
- Таны амьдрал нэгэн хэвийн мэт байв ч төрөл нэгтнүүдэд чухал, үнэтэй зүйлийг хийж буйгаа санаж яваарай.
- Насны бүлгийн ямарт нь ч мэргэн ухаалгын давуу эрх үгүй болой. Залуус заримдаа биднээс ухаантай байдаг гэж үнэн хэрэгтээ боддог. Гэхдээ орчин үеийн ертөнцөд амьдрахаар суралцаж байгаа залуу хүмүүст тулгарч буй хүндрэлийг би нас ахих тусам илүү ихээр мэдэрч байна.
Хатан хаан II Елизавета, Эдинбургийн герцог, ханхүү Филипп хоёр хуримынхаа очир эрдэнийн ойгоор гэрэл зурагчин Тим Грэмд зургаа татуулж буй нь...
- Бид зөв биш зүйлд хэтэрхий их, зөв зүйлд нь хэтэрхий бага анхаардаг байж магадгүй. Гутрангуйн асуудал нь өөрөө өөрийгөө тэжээдэг. Депресс нь өөрөө илүү их депрессийг үүсгэнэ.
Ирээдүйн хатан хаан II Елизаветаг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?!
Хатан хааны хүүхэд ахуй цаг нас чацуутнуудынхаас нь огт өөр байлаа.
Лилибет гэж өхөөрдөн нэрлэдэг жижигхэн охиныг бусад хүүхдүүдээс илүүтэйгээр хатуухан чанд хүмүүжүүлж ирэв. Арав хүртэл нь эелдэг байж яриаг барих шаардлага тавьж байв. Эхлээд гүнж хаан ширээний гурав дахь дараалалд байлаа.
Гэтэл Елизаветтагийн авга VIII Эдуард 1936 онд хайр сэтгэлийн улмаас хаан ширээнээс татгалзаж, гүнжийн эцэг VI Георг хаан болов. Үүний дараа хаан ширээний залгамжлагч болсон охины амьдрал хормын зуур өөрчлөгдөв.
Жишиг ба өөрийн хяналт
Хатны нуруу сандлын түшлэгт хүрэх ёсгүй ээж нь байнга шаардаж байв. Ширээг тохойлдохгүй, салан задгай байлгахгүйг хоёр асрагч, гэрийн хүмүүжүүлэгч хариуцаж байв. Хооллох, цай уух үеэр Лилибет шалгалт өгч байгаа юм шиг л биеэ авч явж сурчээ.
Цэвэр бичлэг, ном унших дур хүслэн
Охин үлгэрийн оронд, английн уран зохиолын сонгодогоос уншиж, шүлэг чээжилж иржээ. Мөн тэрээр цэвэр дэгжин бичлэгээр байнга хичээллэж ирэв. Гэрийн боловсрол авч байсан охиноор хүмүүжүүлэгч нар нь тогтмол зохион бичлэг эссе бичүүлж ирсэн ба эх нь түүнийг багаас нь өдрийн тэмдэглэл хөтлүүлж сургасан байв.
Найз нөхдийн тусгай отряд
Охин ердийн нас чацуутнуудтайгаа үерхэж харилцаж чадахгүй байв. Төсөөлөөд үздээ, түүнд мэхийн ёслож, гүнж хүнийг “мэм” гэж дуудах найз байх уу? Ингээд тэр өөрийн хүрээний үеэлүүдтэйгээ голцлон найзалж иржээ. Хожим энэ хүрээний хүүхдүүдээр скаутын отряд зохион байгуулж гишүүдэд нь ирээдүйн хатан хаантай харилцах боломж өгсөн байв.
Амьд тоглоом ба Хэмнэлтийн эдийн засаг
Морьд болон нохойг II Елизавета бүх насаараа хайрлаж иржээ. Ярих нь тэр хүүхэд байхдаа өөрийгөө пони гэж төсөөлдөг байсан гэдэг. Тэрээр гурван настайгаасаа морь унахаар суралцаж эхлээд зургаан настайдаа эмээлд мэргэжлийн хүн шиг сууж байв. Тэр үед эцэг нь түүнд вельш-корги үүлдрийн гөлөг бэлгэлжээ. Елизаветта энэ үүлдрийн нохойг дандаа авч хайрлаж ирсэн ба одоо хоёр ч ийм нохой “өнчирсөн” байгаа.
Титэмт эцэг эх нь өөрийн охиноо эрхлүүлнэ. Елизаветад 150 хүүхэлдэй, 30 морь авч өгсөн байв. Гэхдээ хүмүүжил маш хатуу чанд явагдсан ба жилдээ 6000 фунтын ашигтай байсан ч охины долоо хоногийн халаасны зардалд дөнгөж таван шиллинг өгч байсан гэнэ.
М.ЦОГТ