x

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Путин, Ши нар оролцохгүй

Дэлхийн удирдагчдын жил бүр болдог хамгийн том хурал болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган өчигдөр Нью Йорк хотноо эхэллээ. 

Энэхүү хурал нь тахлын улмаас хөл хорьсон гурван жилийн дараах анхны биечлэн хуралдаан юм. Гэхдээ удаан хугацаацы дараа биечлэн уулзаж байна гээд баярлахын оронд тэд гунигтай байх магадлалтай. Удирдагчид Украины дайн, хүнс, эрчим хүчний хямрал, Пакистан дахь үер, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн санаа зовниж буй асуудлуудыг хөндөх болно.

Орос, АНУ, Европын орнуудын хооронд Украины асуудлаар, Хятад, АНУ-ын хооронд Тайвань болон худалдааны асуудлаар хурцадмал байдал өндөр байх төлөвтэй байна. ОХУ, БНХАУ-ын удирдагч нар оролцохгүй гэж мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн долоо хоногт "Ерөнхий ассамблей маш их аюулын үед хуралдаж байна" гэж мэдэгдсэн.

"Энэ бол үндсэндээ хуваагдсан дэлхийн анхны Ерөнхий Ассамблей. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бараг л хүн бүр бие биенээ зодсон. Одоо бээлий нь тайлагдчихлаа" гэж Брюссельд төвтэй Олон улсын хямралын бүлгийн НҮБ-ын захирал Ричард Гован хэлжээ.

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёол өнөөдөр Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр, Таймс сонины Сөүл дэх товчооны даргад хэлэхдээ, “Хойд Солонгос цөмийн аюул заналхийллээ эрчимжүүлж байгаа тул Өмнөд Солонгос Вашингтон, Токиотой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зайлшгүй, бүр зайлшгүй шаардлагатай болсон” гэсэн юм.

Үүнээс гадна Энэтхэгийн удирдагч Нарендра Моди, Этиопын удирдагч Абий Ахмед нар мөн уулзалтыг алгасах болно. АНУ болон Европ цөмийн хэлэлцээрийн асуудлаар Иранд шахалт үзүүлэхийг оролдох нь гарцаагүй. Хөгжиж буй орнууд болон барууны орнууд хөгжлийн тусламжаас татгалзаж магадгүй юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top