“The Phantom of the Opera” нь Бродвейн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн шоу юм. Гастон Леругийн 1911 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн энэхүү хөгжмийн театрын бэлгэ тэмдэг 35 жилийн дараа буюу ирэх хоёрдугаар сард өнөөх алдарт лааны сууриа сүүлчийн удаа буулгана. Энэ нь хамгийн сүүлийн шоу болох юм.
Парисын дуурийн театрт маск өмссөн хий үзэгдэл залуу сопрано дуучинд дурлан, тэдний хоорондох хайрын тухай өгүүлэх уг шоу нь хэт дээд зэргийн үзвэр, уянгалаг дүрээрээ онцлог.
1988 онд Times сэтгүүлийн тоймд энэ жүжгийн талаар бичихдээ "Дуурийн хий үзэгдэлд чи аймшигтай цагийг өнгөрөөж магадгүй" гэж онцолж байжээ.
Тус шоу тоглолтыг зогсоох шийдвэрийн талаар продюсер Камерон Макинтош хэлэхдээ, "Би гунигтай байна. Гэхдээ баяраа тэмдэглэж байна. Энэ бол бүх цаг үеийн хамгийн том амжилтуудын нэг байсан. 35 жил тасралтгүй шахуу тоглолоо, ер бусын амжилт. Үүнийг тэмдэглэхгүй өнгөрч болно гэж үү?" хэмээжээ.
Алдарт Бродвэй театрт уг шоуг 19.8 сая хүн үзсэн бөгөөд нээлтээ хийснээс хойш 1.3 тэрбум долларын ашиг олжээ.
Б.Бүжлхамаа