Оросын хамгийн алдартай дуучдын нэг Алла Пугачеваг дайны эсрэг тууштай тэмцэгч нөхөр Максим Галкинтай эв санааны хувьд адилхан байгаагаа илэрхийлсээр буй. Тэгвэл түүнийг Оросын эрх баригчид "гадаадын агент" хэмээн зарлах болжээ.
Шоу бизнесийн од байсан тэрээр баасан гаригт Украинд хийсэн Оросын дайралтыг буруушаасан яриа өгсөн юм. Яг энэ үйлдлийнх нь дараахан түүнийг "гадаадын агент" хэмээн цолложээ.
Олон нийтийн сүлжээгээр Пугачева нөхрөө өмөөрч "Хуурамч зорилгынхоо төлөө үхэж буй манай залуус үүнийгээ жинхэнэ эх оронч гэж нэрлэсэн" хэмээн бичжээ.
Мөн тэрээр хэлэхдээ, Кремлийн Украин дахь "хуурамч зорилго" нь манай улсыг олон улсад гадуурхагдах үндэс болгож, иргэдийн амьдралыг туйлын хэцүү болгож байна гэжээ.
Оросын засгийн газар Кремлийн бодлогыг илт шүүмжилдэг янз бүрийн хэвлэл мэдээллийн байгууллага, сурталчилгааны бүлэг, хувь хүмүүст "гадаадын агент" гэсэн шошго зүүсээр байна.
Б.Бүжлхамаа