Өнгөрсөн амралтын өдөр Австралид 77 настай эрэгтэй имжний халдлагад өртөж амиа алджээ.
Энэхүү харамсалтай үйл явдал сүүлийн 86 жилийн дотор тус тивд болж буй анхны тохиолдол ажээ.
Шинжээчдийн үзэж буйгаар амиа алдсан Питер Эадс гэгч этгээд зэрлэг амьтныг тэжээвэр амьтан болгон тэжээж байсан гэж үзэж байна. Австралид зэрлэг амьтныг тэжээхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Мөн хохирогчид тийм зөвшөөрөл байсан эсэх талаарх асуултад цагдаа нар хариу өгөөгүй байна.
Зэрлэг ан амьтдын шинжээчийн хэлснээр имжний анхны зөн совин нь зугтах байдаг тул ийм үхлийн үр дагавартай дайралт хийх нь имжинд маш ховор тохиолддог аж. Ер нь амьтад буланд шахагдахгүй бол дайралт хийдэггүй байна.
Хэргийн газарт түргэн тусламж, цагдаа дуудсан боловч тэр даруйд хүрч чадаагүй гэж цагдаа нар мэдэгдэв. Цагдаагийн офицер имжийг тэр даруй буудаж хөнөөсөн бөгөөд дараа нь хохирогч эрэгтэй хэргийн газарт нас барсан гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа