Алт валютын нөөцийг нь барин царцаасан нь Оросын эсрэг хамгийн хүчтэй Барууны хориг гэж Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын аж ахуй ба Төрийн албаны академийн Санхүү, мөнгөний эргэлт, зээлийн кафедрын профессор Юрий Юденков ярив. Мөн доллар ба еврогоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон, технологийн импортыг хязгаарласан нь ОХУ-д хүчтэй цохилт болжээ.
Баруун хоригоо хоёрдугаар сарын 22- эхлэн тавьжээ.
ОХУ хагас жилийн турш барууны хоригт байна
ОХУ-ын эсрэг хоригийн дайн үргэлжилсээр байна. Гэхдээ хагас жилийн дараа эхний үнэлгээ дүгнэлтийг гаргаж болно гэж профессор хэлэв.
Донбассын ардын улсуудыг Москва хүлээн зөвшөөрсний дараа Барууны орнуудын хоригийн дайн хоёрдугаар сарын 22-ноос эхлээд зах зээлд рублийн ханшийг унагав. Харин бид гуравдугаар сарын сүүлчээр л рублийг тогтворжуулж чадлаа.
Хориг макро эдийн засагт үр дүн үзүүлэв. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам энэ жилийн эцсийн дүнгээр ДНБ-ний уналт 4,2 % (дүгнэлтийг өмнөх 7,8%-иас буулгасан байгаа) болно, инфляци нь наймдугаар сарын 15-ны байдлаар 14,87% байгаа ба унах хандлагатай гэж үзжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 15–20%-иар унана, инфляц 30–50% болно, доллартай харьцуулсан рублийн ханш 120–150 хүрнэ гэсэн хамгийн муу дүгнэлтүүд буруу болж таарсан. Гэхдээ л үзүүлэлтүүд ноцтой бөгөөд түүнийг даван гарахад хэдэн жил шаардлагатай болно.
Эдийн засгийн хөгжлийн яам дүгнэлтээ сайжруулав
Хэрэв инфляц нь барааны үнэ өссөн түүнийг хиймлээр ч нэмсэн үйлдлийн үзүүлэлт байдаг бол харин ДНБ-ний үзүүлэлт нь хоригийн үр дүнг харуулдаг. Оросоос барууны компаниуд явж, эд ангийн болон технологийн төрөөрөмжийн нийлүүлэлт тасарч оросын экспортын олон чиглэл хязгаарлалтад байна.
ОХУ-ын эсрэг хоригийг санхүүгийн, худалдааны, улс төрийн гэж ангилах хэрэгтэй. Эхнийх нь дэлхийн эдийн засагтай ажиллах Оросын боломжийг хааж байгаа юм. Хоёр дахь нь орос бараанд янз бүрийн хориг тавьж буй. Сүүлчийнх нь бол ёс төдий шийдвэр юм.
Барууны орнууд нь ерөнхийлөгч, сайд нар, мужийн захирагчдад хичнээн ч хориг тавьсан тэр нь эдийн засагт нөлөөлөхгүй. Харин төлбөр тооцоо, тодорхой нэгэн төрлийн барааны хязгаарлалт нь асуудал гаргаж байгаа.
Нөөцийг барин царцаасан нь гол асуудлыг үүсгэв
Баруун Оросын алт валютын нөөцийн 315 тэрбум долларыг барин саатуулжээ.
"Алт валютын нөөц ба оросын банкнуудын шилжүүлэлт, төлбөрийн дансыг хаасан нь хоригийн гол нь болсон юм. Үүнийг хориг гэхээсээ дээрэм гэвэл зохистой. Нөлөөгөөр хоёр дахь төвшний бэрхшээл нь Орост шинэ технологи, төхөөрөмж нийлүүлэхийг зогсоосон явдал" гэж эдийн засагч Юрий Юденков онцолж байна.
Оросын түншүүд байсан барууныхан барууны валют, үнэт цаасанд оруулан хадгалж байсан 315 тэрбум долларыг шууд битүүмжилж авснаар Кудрины моделиар хураагдсан “аюулгүй байдлын дэрний” хэсгээсээ Москва салсан.
Энэ шийдвэрийг нэгдүгээр хориг гэж зоригтойгоор хэлж болно. Уг асуудлыг шийдтэл Орос ба Барууны харилцаа хэвийн болж чадахгүй.
Өндөр технологийн барааны импортод тавьсан хориг нь Оросын дотоодын үйлдвэрлэлд орлуулалтыг олтол нь сөргөөр нөлөөлөх ба үйлдвэрлэл буурч технологийн бүтээгдэхүүний алдагдлыг гаргана.
Оросын эдийн засаг сүйрэн унахгүй. Гэхдээ жишээлбэл, тэдний автомашинууд хэсэг хугацаанд хамгийн өндөр шаардлагад нийцэхгүй болно.
Эдгээр асуудлыг альтернатив импортоор шийдэж болно. Тухайлбал, хятадын импорт эсвэл импортыг оруулагч энд тус болох ёстой. Асуудал шийдэгдэж болох авч түүнийг шинэ худалдаа, эдийн засгийн гинжин урсгалыг цоо шинээр хийх ёстой. Оросын эсрэг ийм хориг нь хоёрдугаарт байгаа юм.
Хятад Оросын хувьд барууныг орлох гол хүчин зүйл болж байна
"Компаниуд Оросоос гарч буй нь чухал ч ирээдүй талаасаа онцгой юм байхгүй. Харин өндөр технологийн төхөөрөмжийн нийлүүлэлтийн бүрэн хориг нь оросын эдийн засгийн хувьд төлбөр, шилжүүлэлтийн хориг шиг хүнд өвчин юм" хэмээн Юденков онцлон тэмдэглэв.
Төлбөр төлөлтийн асуудал гарлаа
Оросын банкнуудыг SWIFT системээс хассан ба тэдэн барууны бусад хязгаарлалтыг тавилаа. Тэр нь одоо оросын компаниуд ба хувь хүмүүст дэлхийн зах зээлтэй ажиллахад нь ээдрээ учруулж, тогтсон санхүүгийн загварыг эвдээд байна.
"Бялууны гол жимс нь" оросын зээлийн картуудыг Visa ба Mastercard системээс хасч оросуудад олон улсын платформууд ба бусад үйлчилгээг авах боломжгүй болгосон явдал боллоо. Энэ нь гурав дахь хүчтэй хориг болов. Бизнес үүссэн байдалд зохицож амжсан бол иргэдийн хувьд тооцоо хийх ер бусын системийг бодон олж чадаагүй байна.
Visa Ба Mastercard гуравдугаар сараас хойш Орос ажиллахаа болжээ.
Тооцооны "Мир" системийг хөдөлгөсөн нь удаашралтай байна. Хятадын UnionPay системийн Хятадууд Visa ба Mastercard хоёрыг орлохдоо яарахгүй байна. Оросын дотоодын төлбөр тооцоонд Оросын төв банкны санхүүгийн мэдээлэл дамжуулах системийн буянаар ямар нэгэн саад тасалдал гаргаагүй харин гадаадын чиглэлээр тэдэнд ажиллах шаардлагатай.
Орос доллар ба евроноос татгалзаж эхлээд байна
"Оросын хувьд доллар, евро, иен, фунт стерлинг, швейцарь франк хотой болж тэд барууны валютуудтай ажиллаж чадахгүйд хүрлээ. Энэ нь бусад орнуудтай харьцаагаа өөрчилж, хил орчмын наймаанд үндэсний валютыг хэрэглэхэд хүргэлээ. Тэр нь ирээдүйд санхүүгийн зах зээлийн төрхийг өөрчлөх юм" гэж Юденков үзлээ.
Барууны валютууд ОХУ-д асуудалтай болсон ба хэрэв Үндэсний клирингийн төвийн эсрэг хориг тавьлаа гэхэд оросууд доллар, еврог ашиглаж чадахгүйд хүрнэ. Ийм хувилбар дээр Төв банк нь ажлаад эхэлжээ.
Барууны эдгээр хоригуудыг дөрөвт нэрлэж болно. Үүнээс гарах гол арга нь нөхөрсөг орнуудтайгаа үндэсний валютаар наймаа хийж доллар, еврогоос бүрэн зайлах ёстой.
Орос доллар,евроны оронд үндэсний валютын наймаанд шилжинэ.
ЕХ-ны нефтийн хоригийг ОХУ тэсэн даваж чадна
Оросын эсрэг авсан хоригийн багц бүрт эрчим хүчний нөөцийн талаар оруулсан байгаа. Практик харуулснаар, тэр нь шууд үр дүнг авчраагүй. Нефтийн болон бусад түүхий эдийн үнэ өссөний улмаас Орос валютын орлогоо хадгалж чадлаа. Эспортын биет хэмжээ нь наймдугаар сард хоёрдугаар сарын үзүүлэлтэд ойртож ирсэн байна. Гэхдээ энд хойшлогдсон гэх эффект энэ түүхэнд байгаа учраас ямартай ч тав дахь хүчтэй хориг мөн.
ЕХ оросын нүүрснээс татгалзаж чадсан ба 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд орос нефтийн хориг хэрэгжиж эхлэх ёстой. Ирэх жилийн хоёрдугаар сарын 5-нд нефтийн бүтээгдэхүүнээс татгалзах юм. Энэ бүгдийн дараа оросын түүхий эд зөвхөн хоолойгоор эсвэл саарал далдын системээр явагдана. Олон улсын эрчим хүчний агентлаг Оросын хохирлыг хоногийн 2,3 сая баррель нефть гэж тооцоолж байгаа гэхдээ тэр нь түүнээс бага байх нь ойлгомжтой бөгөөд зөвхөн ямар хугацаанд ямар хэмжээгээр гэдэгт асуудал байгаа. Орос эрт орой борлуулалтын зах зээлээ олно. Харин тэр нь хөнгөлөлттэй үнэд болоод валютын орлогод нь нөлөөлөх юм.
Энэ жилийг төсөв нь энэ хоригийг тэсээд гарна. Харин 2023 онд хязгаарлалт нь хомсдлын асуудал үүсгэж магадгүй. Энэ талаар янз бүрээр ярьж байгаа харин тэр нь биелэх үү гэдэг нь том асуудал. Эрсдлийг ямагт тооцох ёстой, хомсдол рублийн ханш, инфляц гаргаад ДНБ-нд нөлөөлөх аюултай.
Оросын нефтийн эсрэг хоригийг дутуу үнэлж болохгүй
Оросын хувьд нааштай зүйлээр ЕХ-ны асуудлыг хэлэх байх. Европод эрчим хүчний хямрал үүсгээд байгаа. Энэ хямралаас Европ Оросын түүхий эдгүйгээр салахгүй.
Энд хоёр хувилбар бий. Эсвэл тэд буулт хийн Оросын нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг авна, үгүй бол Москвад алдагдлаа нөхөх хэмжээгээр үнийг барьж байх явдал. Энэ бүгд нь оросуудад шинэ худалдан авагчийг олох цагийг өгөх юм.
Ийм байдлаар нефтийн хориг нь Орост гол асуудал биш болж байна харин оросуудын гол асуудал нь бүтцийн хязгаарлалт ба ДНБ-нээ нэмэгдүүлэх шинэ драйверийн хайлт болох юм. Оросын эсрэг хориг нь энэ тулаад ирсэн асуудлуудыг шийдэхэд чиглэгдэх ёстой.
Энэ цагаар, Оросын Төв банкны санхүүгийн бодлого нь барууны хоригийн нөхцөлд оросын эдийн засгийг тэсэн зогсоход тус болов хэмээн The National Interest гэх америкийн хэвлэл бичжээ.
Тус хэвлэлийн тоймч Марк Эпископос тэмдэглэснээр, Төв банк нь рублийг АНУ ба ЕХ-ны санхүүгийн хязгаарлалтын үерээс шуурхай хамгаалж чаджээ. Рубль “балгас” болсонгүй харин ч хамгийн хурдан бэхжсэн валют гэж тоймч үнэлэв.
Хоригийн эсрэг эдийн засаг нь амжилттай зогсож байгаа бусад шалтгаануудад “параллелийн импорт” ба олон орнууд хоригт нэгдээгүй мөн хоригийг сайтар боловсруулаагүй байгаа зэргийг тоймч нэрлэв.
“Европын хэрэглэгч нарын толгой нь дулаан цахилгааны үний өсөлтөд эргэж байх зуур муу бодон боловсруулсан Оросын импортоос татгалзах ЕХ-ны төлөвлөгөөний өдөөсөн хямралыг барихаар албан тушаалтнууд нь бүх хүчээрээ зүтгэж байна” хэмээн тоймч бичжээ.
Оросын статистикийн газрын нийтлүүлсэн мэдээгээр Оросын эдийн засаг II улиралд жилийн тооцоонд оруулахад 4%-иар унасан байгааг ч тоймч анзаарчээ. Уналт нь орос ба барууны зарим шинжээчдийн хүлээж байснаас тийм эрс биш байв.
М.ЦОГТ