ОХУ-ын удирдагч Владимир Путин Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ирэх долоо хоногт БНХАУ-д суугаа дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Путин Есдүгээр сарын 15, 16-нд Узбекистанд болох Азийн удирдагчдын уулзалтад оролцоно. Хятадын албаныхан Ши Жиньпин оролцоно гэдгийг тэр даруй баталгаажуулаагүй. Тэрээр 2020 онд коронавирусийн тахал эхэлснээс хойш Хятадаас гараагүй. Гэвч ОХУ-аас Хятадад суугаа Элчин сайд уг хуралдааныг удирдагчдын "тахал өвчний үеийн анхны бүрэн хэмжээний дээд хэмжээний уулзалт" гэж тодорхойлжээ.
Биечлэн ярилцах нь Кремльд Хятадтай бэхжүүлж буй түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхэд тусалж чадна. Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Европ, Америкийн орнууд Москвагаас эдийн засгийн харилцаагаа тасалсны дараа Орос улс эдийн засгийн бодлогоо Ази руу чиглүүлсэн.
Путин мөн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарсан уулзалт хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Орос улс Хятадад хүрэх байгалийн хийн хоолой барих асуудлыг хэлэлцэж байна.
Хоёр улсын дипломат харилцааны хувьд Бээжин энэ дайн түрэмгийллийг дэмжээгүй ч Кремлийн яриаг давтаж, АНУ-ыг мөргөлдөөний “гол өдөөгч” хэмээн тодорхойлж, Орост нэн шаардлагатай эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн. Орос улс Тайванийг тойрсон хурцадмал байдал зэрэг Хятадад геополитикийн дэмжлэг үзүүлэхийг санал болгосон юм.
Б.Бүжлхамаа