Цахилгааны үнийн өсөлт Европын эдийн засгийн бүхий л салбарт цохилт болж байна. Байдал улам гүнзгийрч өвлийн хүйтэн ирэх цагаар оргилдоо хүрэх бололтой.
Bloomberg агентлаг мэдээлснээр Германы эрчим хүчний AG бирж дээр цахилгааны үнэ 5,2%-иар өсөн, цахилгааны МВт цагийн үнэ 502 евро болсныг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байв. ХБНГУ-д цахилгааны өртөг жилийн дотор 500 хувиар нэмэгдсэн гэж болно. Европын бусад орнуудад ч ийм байдал гараад байгаа.
Цахилгааны үнийн дээд зэргийн өсөлтийн шалтгааныг немецүүд ОХУ-аас нийлүүлэх хийн тасалдлын асуудалтай холбож байгаа ба энд "Хойд урсгал-1", "Хойд урсгал-2" хийн хоолойнуудын нийлүүлэлтийг хямрал болгосон Берлины том буруу байгаа юм.
ЕХ-ны засгийн газар нийгмийн дарамтын дор ирэх өвлийн цахилгааны тасалдлыг төлөвлөхөөр оролдож байна. Францад атомын цахилгаан станцуудын ажиллагаа нь гангийн улмаас цөмийн тогоог хөргөх голуудын ус халаад хамгийн доод хэмжээнд очоод том асуудалтай байгаагаас ЕХ ойрын саруудад цахилгааны үйлдвэрлэлд улам их нүүрс-устөрөгчийг шатаана гэсэн үг.
Сарын дунд үеэс ЕХ Оросоос нүүрс авахаа зогсоосон ба ирэх арванхоёрдугаар сард орос нефть нүүрснийхээ замаар орно. Хийн хувьд хомсдолтой байгаа нь Германы хувьд эдгээр асуудлууд цахилгаан үйлдвэрлэлийн зөвхөн нахиа нь болж байна.
М.ЦОГТ