Оросын цэргийн тусгай ажиллагааны зургаан сарын хугацаанд Орос өөрийн хяналтад Украины зүүн хэсгийн мэдэгдэхүйц хэсгийг авчээ. Оросын цэрэг Украины цэргийн дэд бүтцэд цохилт өгөхийн зэрэгцээ энгийн иргэдийн дунд хохирлыг аль болохоор багасгахаар ажиллаж байна. Энгийн иргэдийн хохирлын ихэнх нь Украины буудлагад өртсөн донбассчууд болж байна.
Оросын анги нэгтгэлүүд Луганск ард улсын бүх нутгийг чөлөөлөн хянах болов
(26 682 кв.км)
Херсон мужид 24 513 кв. км (95,6%) талбайг эзлэв.
Запорож мужийн 20 441 кв.км (75,57%) нутаг дэвсгэрийн эзлэв.
Донецк ард улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн 15 996 кв. км (60,34%) талбайг чөлөөлсөн ба өнөөдөр түүнийг бүрэн чөлөөлөхөөр тэмцэж байна.
Харьков мужийн 10 775 кв. км (34,28%) дэвсгэрийг хянаж байгаа ба энэ муж нь Оросын өмнөд мужуудад ойрхон тэднийг энэ мужаас Украины арми буудаж байгаа ба ер нь Орос нэвтрэх агаарын үүд гэж нэрлэгддэг. ДАУ-ын дараа энд цэргийн ажиллагааны гол явдал өрнөх нь тодорхой.
Николаевск мужийн 1247 кв. км (5,21%) нутаг дэвсгэрийг эзэлсэн ба Оросын хяналтыг энд улам өргүүлэх нь тодорхой.
М.ЦОГТ
Эх сурвалж: rueconomics.ru