x

Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михаил Горбачевтай салах ёс гүйцэтгэлээ

Өчигдөр буюу бямба гаригт Москва хотын олон мянган оршин суугч ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Сергеевич Горбачевтай салах ёс гүйцэтгэлээ. Тэр өнгөрөгч мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн юм.

Горбачевын шарилыг Зөвлөлтийн өмнөх удирдагчдыг сүүлчийн замд нь үдсэн Кремлийн ойролцоох баганат танхимд залжээ. Харин ЗХУ-ын задралыг ”хорьдугаар зууны геополитикийн сүйрэл” хэмээн нэрлэсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оршуулгын ёслолд оролцсонгүй. ЗХУ-ыг задалсан, өөрчлөн байгуулалтын дараа эдийн засгийн уналтыг эхлүүлсэн зэрэг нь олон орос хүний хувьд уучилж болшгүй алдаанд тооцогддог.

зураг

Харин өрнөдөд Горбачевын "Хүйтэн дайнд цэг тавьж, хуучин социалист лагерийн орнуудыг Зөвлөлтийн хараа хяналтаас чөлөөлсөн, баруун, зүүн Германыг нэгтгэсэн" зэрэг олон гавьяаг өндрөөр үнэлдэг. Үүнийхээ төлөө тэр 1990 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв.

Харамсалтай нь, Украины дайнтай холбоотой зөрчлийн улмаас Горбачевын оршуулгад гадаадын төр, засгийн тэргүүдээс оролцох боломж бага байгаа. Харин Европын удирдагчдаас Путинтэй ойр харилцаатай цөөхөн хүмүүсийн нэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан оролцох болсныг түүний хэвлэлийн алба мэдээлжээ.

зураг

Оршуулах ёслолд Оросын талаас хууль тогтоогч Константин Косачёв, дуучин Алла Пугачева зэрэг олны танил хүмүүс оролцсон байна.

Горбачевын шарилыг Москва хотын Новодевичьегийн оршуулгын газарт, 23 жилийн өмнө нас барсан гэргий Райсагийнх нь булшны дэргэд оршуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top