Оросын газрын тос, байгалийн хийн аварга "Лукойл" компанийн ТУЗ-ийн дарга Равиль Маганов Москва хотод эмнэлгийн цонхоор унаж нас барсан тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Түүнийг "Эмнэлгийн зургадугаар давхрын цонхноос унаж бэртсэний улмаас нас барсан" гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Харин “Лукойл” компани хоёр өдрийн өмнө /2022.09.01/ өөрийн вэб сайтад нийтэлсэн мэдэгдэлдээ "Равиль Маганов нь хүнд өвчний улмаас нас барсан" хэмээгээд уналтын талаар огт дурдаагүй байна. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн хоёр дахь том компани болох "Лукойл" нь Украин хийж байгаа дайныг “хурдан зогсоохыг" уриалж байжээ. Тус компанийн ТУЗ-өөс гаргасан мэдэгдэлд, “Бид энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүх хохирогчдод чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Гал зогсоож, асуудлы дипломат арга замаар шийдвэрлэхийг бид тууштай дэмжих болно” гэсэн байв.