x

Нефтийн үнэ Хятадын эдийн засаг уналтыг харуулав

Өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ мэдэгдэхүйц унасны гол шалтгаан нь Дундад улсын эдийн засаг өнгөрсөн сарын даруухан үзүүлэлт харуулсан явдал болов гэж Haqqin хэвлэлд бичжээ. Даяарчлалын эдийн засаг өндөр хурдтайгаар өснө гэсэн найдлагыг хүлээх хэрэггүй болж байна. Дэлхий энэ талаараа Хятадын хамааралд байгаа юм.

Өнгөрсөн даваа гаригт дэлхий нефтийн үнэ эрс буурсныг харсан. Баррель нь өмнөхөөсөө таван доллараар хямдарсан юм. Одоо шинжээчид зогсонги байдал гарах вий гэж болгоомжилж байгаа ч эрчим хүчний эх үүсвэрийн үнэ буусан нь эдийн засгийн өсөлтийг хөнгөвчилж байгаа мэт. Гэлээ гээд энэ тийм энгийн биш.

Үнэн хэрэгтээ, Украины хямралын өмнөх төвшнөөс баррелийн үнэ 93 доллараас буув. Баррелийн үнэ гуравдугаар сарын 7-н гэхэд хамгийн оргил 139 доллар хүрээд 100 доллараас дээш урт хугацаанд байлаа шүү дээ.

Гэхдээ саяын энэ эрчимтэй уналтын шалтгаан нь Хятадад ирж тийм ч хөгжөөнтэй биш мэдээ болов. Дундад улсын эдийн засаг долоодугаар сард маш даруухан үзүүлэлт гарган даяарчлалын эдийн засгийн өсөлтийн манлай болно гэсэн найдлагыг балруулдав.

Хятадын эдийн засаг шууд л унаад байгаа юмгүй л дээ, Үндэсний статистикийн газрын мэдээнд нь долоодугаар сард эдийн засгийн өсөлт нь 3,8% гэж гарсан. Гэхдээ тэр нь зургаадугаар сард 3,9%-иас бага, шинжээчдийн таамаглаад байсан 4,6%–иас бол өшөө доогуур.  

Жижиглэнгийн худалдаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7%–иар өссөн ч өмнөх сарын 3,1%-иас доогуур, 5% болно гэж байсан шинжээчдийн дүгнэлтээс хэтэрхий бага гарлаа.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт гайхал төрүүлэв. Энд хөрөнгө оруулалт 12,3%-иар унаад, худалдаа нь 28,9%–иар буурчээ. Орон сууцны үнэ 11 сар дараалан унаж байна. Эрэлт байхгүй гэсэн хэрэг юм. Өөр нэг үзүүлэлт нь барилга байгууламж  6,4%-иар буусан явдал тэр нь бас эдийн засгийн идэвх суларсныг харууллаа. Тус орны ажилгүйдэл 5,4% байгаа гэхдээ залуучуудын дунд тэр нь 20%-тай байна.

Жилийн эцсээр, тавигдсан зорилтын 5,5%-иа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт үзүүлж чадахгүй болсон нь энэ бүгдээс илт. Бээжин дүгнэлтүүддээ тодорхой тоо хэлэхээс болгоомжлох болсон ба боломжийг бүгдийг хийнэ гэж амлаж байгаа.

Олны хэлж буйгаар, “үүссэн нөхцөл байдалд” зогсохгүй байгаа ковидын хязгаарлалт болж байна. COVID-19 халдварын онцгой өсвөрийг тараахгүйн тулд үйлдвэр, цугларсан том хотуудад локдаун зарлахад хүргэж, амралтын бүсүүдийг хаалгаж байна. Тухайлбал, Ханань аралд халдвар дэгдэн 150 мянган жуулчдыг хөл хорионд оруулсан юм.

Ийм нөхцөлд хятадын бизнес хөрөнгө оруулалтын зээл хөөцөлдөхөөр яарахгүй бас дээр нь өмнө зээлээ төлөхийг яарч байна. Эдгээр нь үндэсний эдийн засгийн өсөлтөд дарамт болж буй.

Төв банк нь бодлогын хүүгээ 2,75% хүртэл шууд суурь арван пунктаар доошлуулан эдийн засгийн идэвхийг дэмжих болсон. Гэтэл тэр нь ковидын өмнөх өсөлтийн хурдад хүрэхэд хангалтгүй бололтой.

Одоо Хятад өдөрт есөн сая нефть импортолж байгаа нь 2019 оны аравдугаар сарын төвшний ойролцоо. Эрэлт нэмэгдэх хандлага одоогоор харагдахгүй байна. Ингэхлээр даяарчлалын эдийн засгийн эрчимтэй өсөлт байхгүй гэсэн үг. Дэлхий энэ тал дээр Хятадаас хүчтэй хамааралтай билээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top