x

Япон улс Файзер вакциныг хүүхдүүдэд нэмэлт тунгаар хэрэглэхийг зөвшөөрлөө

Япон улсын эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдэд коронавирусний эсрэг Файзер вакциныг нэмэлт тунгаар хэрэглэхийг зөвшөөрчээ. Уг насны бүлгийн хүүхдүүдэд өнгөрсөн Хоёрдугаар сараас эхлэн Файзер вакциныг эхний болон 2 дахь тунг хийж эхэлсэн юм.

Одоо Япон улсад омикрон хувилбар болон түүний дэд хувилбаруудын тархалт өндөр байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг нэмэлт бүүстэр тунд хамруулах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Япон улсын эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжийн дагуу 5-11 насны хүүхдүүд коронавирусний эсрэг вакцины эхний болон 2 дахь тунгаас хойш 5 сарын дараа Файзер вакцины бүүстэр тунг тариулах юм байна. Япон улсын засгийн газар 5-11 насны бүлгийн хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулах талаар хүчин чармайлт гаргахыг үүрэг болгосон захирамж батлахаар төлөвлөж байна. Энэ захирамжийн дагуу, ирэх 9 дүгээр сараас эхлэн хүүхдүүдийг цар тахлын эсрэг вакцины нэмэлт тунд хамруулахаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ, Токио Файзер болон Модерна компаниудын боловсруулсан вакциныг насанд хүрэгчдэд хийхээр төлөвлөж байна. Эдгээр компаниудын вакцинд зөвшөөрөл олгосон нөхцөлд Япон улс 9 дүгээр сард татан авалтын ажлыг эхлүүлж 10 дугаар сараас иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ. Японы эрүүл мэндийн шинжээчдийн үзэж байгаагаар, омикрон хувилбарын эсрэг шинэ вакцин нь ялангуяа өндөр настнуудын хувьд вирусний халдвар авах эрсдэлийг бууруулахаас гадна, хүндрэл гарах эрсдэлийн ч давхар бууруулна гэж үзэж байна.

Гэхдээ омикрон хувилбарын эсрэг вакцинд хамрагдахдаа иргэдийг заавал вакцины 2 тунтай байхыг шаардаж байна. Ялангуяа 60-аас дээш насны иргэдийг нэмэлт тундаа хамрагдахыг Япон улсын засгийн газраас уриалжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top