x

“Восток” цэргийн сургуулилалтад оролцож байгаа орнуудад санаа зовж байгаагаа Цагаан ордон мэдэгдэв

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт долоо хоног үргэлжлэх “Восток 2022” цэргийн сургуулилалт өчигдөр эхэлжээ.

Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов өөрийн биеэр удирдан явуулах уг ажиллагаанд Хятад, Энэтхэг, Беларусь, Тажикистан, Лаос, Никарагуа, Сири болон Монгол улсын цэрэг, зэвсэг техник оролцож байна.

Алс Дорнодын хязгаар, Япон тэнгист болох цэргийн сургуулилалтад нийтдээ 50,000 цэрэг, 140 нисэх онгоц, 60 тэнгисийн хөлөг зэрэг нийт 5,000 нэгж зэвсэг техник оролцож буйг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Энэхүү үйл явдал Өрнөдийн орнуудын анхаарлын төвд байна. “Восток” ажиллагаатай зэрэгцэн Япон улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин АНУ-ын армитай хамтарсан цэргийн сургуулилалтаа өнгөрсөн ням гаригт Кюүшү аралд эхлүүлсэн юм.

Лхагва гаригт Цагаан ордны хэвлэлийн хурлын үеэр нэг сэтгүүлч “Восток” цэргийн сургуулилалтад Энэтхэг улс оролцож буй талаар АНУ-ын засаг захиргааны байр суурийг тодруулжээ.

“Орос улс Украины эсрэг ямар ч үндэслэлгүй, харгис хэрцгий дайн хийж байхад тус улстай хамтарсан цэргийн сургуулилалтад оролцож буй аль ч улс оронд АНУ санаа зовж байна. Гэхдээ оролцогч улс бүр өөр өөрийн шийдвэрээ гаргах нь мэдээж” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер уг асуултад хариулсан юм.

Эх сурвалж: Reuters, AFP, iKon

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top