Газар нутгийн сонирхотой нэр, чиглэл, үйл явдлын цаана юу нуугдана вэ?
Тусгай нэгэн бүс нутагтай холбоотой зарим үйл явдлуудыг зураглахдаа тэр болгон ойлгохооргүй, он цагийн явцад өөрийн утга санааг өөрчлөх метафор зүйрлэлийг хүн хэрэглэдэг. Энд оросын "Вокруг света" сэтгүүл хэдэн нэр алдартай гэхдээ газар зүйн яг оносон гэмээргүй зүйрлэлийг тайлбарлажээ. Сонирхолтой байх болов уу...
Кофены бүс
Улс орнуудын жагсаалт:
Өмнөд ба Төв Америк: Бразил, Венесуэл, Доминикан, Гаити, Гватемала, Гондурас, Колумбиа, Коста-Рика, Куба, Мексика, Никарагуа, Панама, Парагвай, Перу, Сальвадор, АНУ (арлын нутаг дэвсгэр ба Калифорниа), Тринидад ба Тобаго, Эквадор, Ямайка.
Ази, Номхон далайн бүс: Вьетнам, Энэтхэг (хэсэг нь), Индонезиа, Хятад (хэсэг нь), Лаос, Балба, Папуа Шинэ Гвиней, Тайланд, Филиппин.
Африк: Ангола, Бурунди, Зүүн Тимор, Габон, Гана, Гвиней, Ардчилсан Конго улс, Замбиа, Зимбабве, Йемен, Камерун, Кениа, Кот-д’Ивуар, Либериа, Мадагаскар, Малави, Руанда, Сьерра-Леоне, Танзаниа, Того, Уганда, Төв африкийн улс, Этиоп.
Яагаад ингэж нэрлэв?
Кофе нь какаогийн нэгэн адил зөвхөн тодорхойлсон цаг агаартай газар ургадаг ба түүнийг тэр тогтоогдсон бүсээс нь цайны ургамал шиг ургуулах гэсэн нь бүтээгүй юм.
Хэрэв дээр дурьдагдсан орнуудыг бөмбөрцгийн зураг дээрээс харвал дэлхий бүслэгдсэн байна. Хойд өргөрөгийн 25 градус ба өмнөд өргөрөгийн 30 градус нь тэр бүс болно. Энэ хилээс хайш хайшаагаа хоёр км-ээр гадагшлахад кофены мод амьдрахгүй.
Кофены бүс нь жилийн 20°C гэсэн тогтвортой температуртай экваторын бүс бөгөөд нарны гэрэл, тундасны тэнцвэртэй тоотой мөн үржил шимтэй хөрстэй нутаг болно. Кофены үйлдвэрлэлийн үнэмлэхүй лидер нь Бразил. Түүнд даяарчлалын зах зээлийнх нь гуравны нэг орчим ноогдоно. Африкийн олон орнуудад кофены үрийн экспорт нь ашгийн гол үзүүлэлт болдог.
Сонирхолтой баримт
Кофены бүсийн төвийн Баруун Африкийн районд өөрийн онцлогтой нутаг дэвсгэр "робустын бүс" байрладаг. Тэнд зөвхөн робуста сортын кофе ургуулдаг. Харин дэлхийн хэмжээгээр арабика сорт их тааралдана. Робустагийн үнэлэмж нь бага мэт боловч түүнд дуртай хүмүүсийн тоо цөөнгүй. Энэ үрээс амт арай хатуу гардаг бөгөөд одоо энэ сортыг Азийн орнуудад идэвхтэй ургуулж байгаа.
Үржил шимтэй хавирган сар
Орчин үеийн орнуудын жагсаалт:
Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Ливан, Палестина, Сириа, Турк, Кипр.
Үржил шимтэй хавирган сарны газрын зурагт эртний улс орнуудыг тэмдэглэжээ.
Яагаад ингэж нэрлэгдэв?
Дахиад л дэлхийн газрын зургийг хараарай. Ойрхи Дорнодын эдгээр улс орнууд газрын зураг дээр хавирган сарны хэлбэртэй.
Томъёоллыг ХХ зууны эхээр соёл, археологийн судалгааны давалгаанаар америкийн эрдэмтэн Жеймс Генри Брэстед гарган ирж, алдаршууран нэршүүлжээ. Тэрээр эртний египет, месопотамын соёлыг судлан яагаад хамгийн эртний аугаа соёл иргэншлэл тэнд үүсэв? гэсэн логик асуудлыг дэвшүүлсэн юм. Нил, Тигр, Евфрат мөрнүүдийн хоорондын иргэншлэлийн мандалт нь хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн таатай уур амьсгалтай байсны буян гэж тэр үзжээ.
Мөн л тэнд цагтаа чулуун зэвсгийн хувьсгал явагджээ.
Сонирхолтой баримт
Өнөөдөр үржил шимтэй хавирган сарны орнууд нэн түрүүнд уур амьсгалын хямралд өртөж байгаа учраас зүйрлэл нь зөвхөн түүхэнд хамааралтай болон хувирав. XXI зууны дунд гэхэд "үржил шимтэй хавирган сар" У гэдэг томъёог хэрэглэх нь парадокс болох эрсдэлтэй.
Тоосны тогоо
Өмнөд Дакота дахь шороон шуурганы дараа, 1936 он
Нутаг дэвсгэрийн жагсаалт:
Вайоминг, Канзас, Колорадо, Монтана, Небраска, Нью-Мексико, Оклахома, Хойд Дакота, Техас, Өмнөд Дакота мужууд.
Яагаад ингэж нэрлэгдэв?
Америкийн агуу их тэгш газар өөрийн нэрийг алмайруулсан хэмжээ, ер бусын үржил шимтэй хөрснийхөө төлөө тогоотой холбоотой нэрээ авсан байв. Хэдэн арван жилээр гэр бүлээрээ эдлэн аваад эхний үеийнхнээс цэцэглэж иржээ. Газар хагалж, мал сүргээ хариулж, жилдээ хэд хэдэн удаа ургац авч байлаа.
1930-аад онууд гэхэд бодлогогүй ашигласан хөрс сүйрэл авчрав. Хэдэн жилийн турш эдгээр мужуудад аймшгийн ган болон шороон шуурга шуурч эхэлжээ. Баян чинээлэг гэгдэж байсан фермерүүд ганц хоёр улирлын дотор хоосрон Номхон далайн эргийн зүг ажил олохоор нүүдэллэв.
Бөөнөөр нүүсэн нь хямралыг гүнзгийрүүлэн *аугаа депрессийг удаашруулав. Харин тэр нь ХАА-д тус болон хөрсийг аажмаар сэргээж шороон шуурга зогсчээ. Америкийн засаг захиргаа газрын боловсруулалтад хамгаалалтийн хязгаарлалтыг тавьсан байдаг.
Тоост тогооны түүхийг Жон Стейнбек "Уур хилэнгийн хонхорцог" романдаа маш гайхамшигтайгаар, халуун мөрөөр яваж сурвалжилсан юм шиг бичсэн байдаг. Кристин Ханнагийн саяхны "Дөрвөн салхи" романд энэ үйлдлийг уур амьсгалын хямралын эринээс хийсэн харц шигээр гаргажээ.
"Уур хилэнгийн хонхорцог" киноны кадр, 1940 он
Сонирхолтой баримт
Америкийн соёлд Тоосон тогооны дуучнаар кантри-хөгжимчин Вуди Гатри хэлэгддэг. Түүний Dust Bowl Ballads (1940) пянз нь тэр үеийн хөгжмийн гол бестселлер болоод блюз ба каунтри хөгжимд хөгжлийн шинэ лугшилтыг өгсөн юм. "Тоосон тогооны дууль" байхгүй байсан бол Жонни Кэш ч Нобелийн шагналт Боб Дилан, кантригаас ирсэн өнөө цагийн хамгийн алдартай дуучин Тейлор Свифт аль аль нь байхгүй л байлаа.
Гадилийн улс орнууд
Ази: Бангладеш, Лаос, Мальдив, Филиппин.
Африк: Ботсвана, Гана, Замбиа, Нигериа.
Төв ба Өмнөд Америк: Гватемала, Гондурас, Куба, Чили.
Далайн орон: Тувалу.
Яагаад ингэж нэрлэгддэг?
Гондурас ба хөрш орнууд нь АНУ-ын яг нарийнаар хэлбэл United Fruit Company компани түүний шуналтай эздээс эдийн засгийн хамааралтай болсныг бичихийн тулд ("Хаад ба байцаа" 1904 он) уг нэр томъёог зохиолч О’Генри бодон гаргажээ. АНУ-д ургадаггүй байсан гадил жимс тийм орнуудын гол экспорт нь байсан бололтой.
Хожуу уг нэрэнд нэмэлт санаа оруулан гадилын бүгд найрамдах улс нь гадил буюу жимс нийлүүлэгч орон ч биш харин авлигад идэгдсэн дарангуйлагч захирсан, зөвхөн ганц нөөцөөс экспорт нь хамаарсан газар нутгийг хэлдэг болов.
Сонирхолтой баримт
Энэ эдийн засгийн үзэгдлийг Колумбийн зохиолч Габриэль Гарсиа Маркес өөрийн хамгийн алдартай "Зуун жилийн ганцаардал" романдаа өгүүлсэн байдаг. Зохиомол Макондо орны жишээгээр үнэн хэрэгтээ Латин Америкийн бүх түүхийг, ер нь ХХ зууны олон орны тухай өгүүлсэн юм.
Агуу торгон зам
Орчин цагийн орнуудын жагсаалт:
Казахстан, Кыргызстан, Энэтхэг, Иран, Хятад, Монгол, Турк.
МЭ-ний I зууны агуу их торгон зам
Яагаад ингэж нэрлэгдэв?
Македоны Александрын (тэр хэдэн мянган хүний амины үнээр Дорно зүгт зам гаргасан) үеэс Агуу их газар зүйн нээлтүүд хийгдэх хүртэл Баруун ба Дорнын худалдааны гол зам нь агуу их торгон бүс байлаа.
Тэр жингийн цувааны замаар янз бүрийн бараа зөөгдөж байсан ч хятад торго л энэ замыг орших хугацаанд хамгийн үнэтэй нь байсан гэхэд хилсдэхгүй.
Ази руу далайн зам нээгдсний дараа их торгон замын үүрэг эрс унав. Үүний зэрэгцээ далайн зам нь хурдан бөгөөд аюул багатай их хэмжээгээр бараа авчирч болох байсан юм.
Сонирхолтой баримт
Агуу торгон замын үеэс хойш хүн төрлөхтөн хэдэн арван техникийн тэдний тоонд тээвэр ба логистикийн үсрэлт хийж чадсан ч XVI–XVII зуунуудад, жингийн цувааг сольсон далайн тээвэр өнөөдөр хамгийн гол хэвээр байна.
2020-иод онуудын эхнээс коронавирусийн цар тахалын үеэр хүн төрлөхтөн логистикийн нүсэр хямралтай тулгарч, 2021 онд бид Суэцийн сувагт контейнер зөөгч Ever Given хөлөг гүйхэнд зоогдсоны дараа тээврийн гинжин урсгал ямар хэврэгийг харсан билээ. Тэр үеэр тэмээгүй ч гэсэн хуурай замын орлуулах замын санаа яригдаж эхэлсэн юм.
Тамхины зам
"Тамхины зам" киноны кадраас , 1941 он
Нутаг дэвсгэрийн жагсаалт:
Америкийн Жоржиа, Хойд Каролина ба Өмнөд Каролина мужууд.
Яагаад ийм нэртэй вэ?
Урт хугацаагаар Москвад ажиллан Америкийн зохилчдын Зөвлөлтийг дэмждэг лигийг толгойлж байсан үргэлжилсэн үгийн зохиолч Эрскин Колдуэлл реалист урсгалыг барин АНУ-ын энгийн фермерүүд, ядуусын ахуйг урнаар бичин гаргах дуртай байв.
"Тамхины зам" романдаа зохиолч том эдийн засгийн замын хажууд хаягдсан Жоржиа мужийн фермерын гэр бүлийн их депрессийг даван гарч буйг харуулсан юм. Гэр бүл өөрийн тамхины ургацгүй болоод зөвхөн ачааны машинууд тамхины үйлдвэр руу явж буйг ажиглагч болсон байв. 1941 онд дэлгэцнээ шилжсэн "Тамхины зам" нь америкийн уншигчид болон үзэгчдийн хувьд үйлдвэржилтийн бэлгэдэл болсон ба өөрөө ямар нэгэн зүйл ургуулж, хураах нь ашиггүй болоод харин тамхины фабрикт ажиллах нь амар болсныг харуулсан юм.
Сонирхолтой баримт
"Тамхины зам" гэж англи хэлэнд хоёр Каролина, Жоржиа мужуудын нутаг дэвсгэрийг төдийгүй тамхитай торхыг шавар шороон дундуур өнхрүүлэн гаргасан мөрийг хэлдэг байна.
Бермудын гурвалжин
Нутаг дэвсгэрийн жагсаалт:
Бермудын арал, Майами (АНУ-ын Флорида муж), Сан-Хуан (Пуэрто-Рико).
Яагаад ингэж нэрлэгддэг вэ?
Дээр хэлэгдсэн гурван цэгийн оройтой Саргассийн тэнгисийн хэсэг нь хэлбэрээр гурвалжинг үүсгэнэ. Хөлөг онгоц, нисэх онгоцнууд тааварлахын аргагүй сураггүй алга болдог ер бусын үзэгдэлтэй түүнийг холбодог уламжлалтай. Ихээхэн шургуу зүтгэдэг хүмүүс ХХ зуунд гарсан хэдэн арван таавар бүхий хэрэг явдлыг энэ бүсэд тоолсон байгаа юм. Эдгээр хэргүүдийн шалтгааныг байгалийн хуулийг зөрчсөн, үл танигдах сансарын биетийн үйлчилгээ бүр сүүлдээ далайн ёроол дахь домогт Атлантида байгаа гэх мэттэй холбодог.
Гэхдээ хэрэг явдал нь амжилттай зүйрлэл юм шиг. Учир нь дэлхийн далай, тэнгисийн бусад ийм хэмжээний дэвсгэрт гарах хэрэг явдлын тоо мөн адилхан. Харин тэдний хувьд ийм хэлүүштэй зүйрлэлийг гарган сэтгээгүй байна.
Сонирхолтой баримт
Газар зүйд бас нэг гурвалжин бий. Полинезийн гурвалжин нь Хавай, Шинэ Зеланд, Пасхийн арлыг холбодог. Гаж сөөлжир үзэгдэл байхгүй. Энэ нэрийг бие биенээсээ хол газруудын уугуул хүмүүсийн соёлын төрлийг адилтгахад ашигладаг.
Эх сурвалж: Александр Акулиничев, "Вокруг света" сэтгүүл
Орчуулсан: М.ЦОГТ