Наймдугаар сарын 25–ны өнгөнсөн долоо хоногт мянган шоо метр хийн үнэ 3200 ам.доллараас давсныг Британийн ICE биржийн мэдээ харууллаа.
Цэнхэр түлшний өндөр үнэ энэ жилийн гуравдугаар сарын эхнээс хойш анх бүртгэгдэв. Биржийн арилжаа нь нидерландын TTF хабын мянган шоометр нь 3080 ам.доллараас ялимгүй давсан үнэтэй фьючерсээс эхлэн үнэ нь өссөөр үд дундын үед 3232,5 ам.долларт хүрэв.
Өмнөх өдрийн тооцооны үнэ нь мянган шооны төлөө 2990,6 ам.доллараар төгссөн ба европын хийн хаб ажиллаж эхэлсэн 1996 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байв.
М.ЦОГТ