Сүүлийн зургаан сар үргэлжилж буй Украин дахь сөргөлдөөн таван хувилбартай байж болохыг талаар The Guardian сонины тоймч Дэн Саббаг нийтэлжээ.
Түүний өгүүлснээр сөргөлдөөн дахин нэг жил үргэлжилж, тийм ч эрчимтэй өрнөхгүй гэнэ. Түүний хоёр дахь хувилбараар Украины үр дүнтэй довтлох нөөц дуусах аж.
Гурав дахь хувилбараар Орос урагш цөмрөх авч түүний зорилго нь эзлэсэн нутаг дэвсгэрээ барихад чиглэгдэх ёстой.
Тэрээр "Хүйтэн цаг унах ойртоод эхлэхээр Орос олж авсан газар нутгаа бэхжүүлэн барихад хүчээ дайчлах магадлалтай" хэмээжээ.
Дөрөв дэх хуилбараар бол ирж буй өвөл цагаачдын хямралыг дахин өдөөн хурдасгах юм байна.
"Хүмүүнлэгийн байгууллагын нэг төлөөлөгч энэ өвөл цагаачлалын шинэ давалгаан үүснэ. Хоёр сая хүртэл тооны хүмүүс Польшийн хилээр орж ирнэ" гэж хэлж байсаныг сэтгүүлч дахин сануулав.
Дүгнэлтийн тав дахь хувилбараар, Украин ялна уу байна уу хамаагүй энэ үйл явдлын цаашдын өрнөлийн талаар баруун өөрсдийн шийдвэрийг гаргах ёстой гэж бичжээ. Тэрээр "Барууны орнууд өнөөдөр Украины хэрэглээг нөхөж чадахгүй байгаа" гэж онцлов.
Наймдугаар сарын 22-нд ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч мэдэгдэхдээ, Барууны зэвсгийн нийлүүлэлт нь Украины эсэргүүцлийг нэмэгдүүлж байна гэх нь маш аюултай төөрөгдөл гэсэн байв. Баруун Украин хоёр “Сүүлчийн Украин хүн хүртэл тулалдана" гэж төөрөгдөж буйг дипломат сануулсан байв.
М.ЦОГТ