Хятадын баруун өмнөд хэсэгт түүхэн дээд амжилт тогтоосон ган гачиг 11 долоо хоног үргэлжилж байна. Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн дөрөвний гурваас илүүг хангадаг тус бүс нутаг ийн ган гачигт нэрвэгдснээр далангаас хамааралтай бүс нутагт томоохон хэмжээний тасалдал үүсгэж байна.
Фоксконн, Тоёота, Вольксваген зэрэг компаниудын үйлдвэрүүд эрчим хүчний тасалдлын улмаас үйлдвэрлэлээ хумьж, бага цагаар ажиллаж байгаа аж. Цахилгаан автомашины эзэд цэнэглэх цэг дээр хонож байна. Сычуань мужийн төв Чэнду хотын хэд хэдэн хороолол өдөрт 10 гаруй цаг цахилгаангүй болжээ.
Хөх мөрний урсац маш их татарч, олон хөлөг онгоц боомтуудад хүрч чадахгүй болсноос Хятад улс ачаагаа тээвэрлэхийн тулд олон тооны ачааны машиныг өөр тийш нь чиглүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Нэг хөлөг онгоц ачааг зөөхийн тулд 500 ба түүнээс дээш ачааны машин шаардагдана.
Хятадын цаг агаарын эрс тэс уур амьсгал нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлтад нөлөөлж болзошгүй юм. Бээжин нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэглээг нэмэгдүүлэх замаар ган гачигт алдсан усан цахилгаан станцынхаа ядаж хэсгийг нөхөхийг хичээж байна.
Гаалийн мэдээллээс харахад тус улсын ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн сард дээд цэгтээ хүрсэн байна.
Халуун давалгаа Хятадад хоёр сар гаруйн хугацаанд шатааж байгаа. 20 сая орчим хүн амтай Чунцин хотод агаарын температур өнгөрсөн долоо хоногт 45 хэм хүртэл халсан нь Шинжааны баруун цөлийн бүсээс гадна Хятадын нэгэн хотод анх удаа ийм өндөр үзүүлэлт бүртгэгдсэн байна.
Б.Бүжлхамаа