Дэлхийн хамгийн том сүү үйлдвэрлэгч Энэтхэг улс жил бүр 200 сая гаруй тонн сүү үйлдвэрлэхийн тулд 80 сая фермер ажилладаг. Тэд гол төлөв дотоодын хэрэгцээгээ хангадаг.
Сүн далай мэт энэ их сүүг үйлдвэрлэхэд улам хэцүү болж, худалдан авахад илүү үнэтэй болж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж байна. Энэ жил хуурайшилт их байж, ердийнхөөс удаан үргэлжилсэн нь стресст орсон үхэрт нөлөөлж, сүүний гарц 11 хувиар буурсан болохыг эрдэмтэд тогтоожээ. Тогтворгүй хур тунадас, цаг агаарын эрс тэс уур амьсгал аль хэдийн түгшүүртэй байсан өвс тэжээлийн хомсдолыг улам хүндрүүлэв.
Энэтхэгийн сүүний фермерүүдийн дийлэнх нь жижиг үйлдвэрлэгчид бөгөөд тэдний удаан хугацаанд найдаж байсан дулааныг бууруулах арга хэмжээнүүд, тухайлбал, дундын тосгоны цөөрөм нь усны хомсдол, бохирдлын улмаас цаашид сэргэх боломжгүй болжээ.
Үндэсний сүүний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор судалгаа хийсэн бөгөөд үүн дундаа одос үхрийн шинэ үүлдэр бий болгох талаар судалгаа хийжээ. Энэтхэг улсын бараг тал хувь нь эрлийз үхэрээс илүү халуунд дасан зохицох чадвартай болсон одос үхэртэй. Мөн өөр нэг судалгаагаар уургийн агууламжийн хувьд шинэ бут сөөг ашиглах тухай дурьдсан байна. Зарим эрдэмтэд лимбэ хөгжим тоглож, үхрийг тайвшруулдаг эсэхийг мэдэхийн тулд лимбэ хүртэл тоглож байна.
"Бид амьтныг стрессгүй болгох арга замыг олох ёстой" гэж асуудлыг судалж буй эрдэмтдийн багийг удирддаг доктор Ашутош хэлжээ. Тэрээр мөн "Зөвхөн бид л тэднийг уян хатан болгож чадна" гэв.
Б.Бүжлхамаа