Дональд Трамп Цагаан ордноос гарахдаа 700 гаруй хуудас нууц баримт бичгүүд, тэр дундаа үндэсний хамгийн нууцлаг тагнуулын үйл ажиллагаатай холбоотой зарим баримт бичгийг Флорида дахь өөрийн хувийн харшдаа аваачсан гэж Үндэсний архивын газраас өмгөөлөгчид илгээсэн захидалд дурдсан нь саяхан ил болсон билээ.
Трампын холбоотнуудын нэг Жон Соломоны даваа гаригийн орой нийтэлсэн захидалд, албаны хүмүүс ерөнхийлөгчийн өргөөнд хадгалагдаж буй бичиг баримтын эмзэг шинж чанарыг ухамсарлаж эхэлснээр Хууль зүйн яам түгшүүртэй байгааг тодорхойлсон байна.
Мөн дээд прокурорууд болон тагнуулын байгууллагын гишүүд Цагаан ордноос бичиг баримтыг зөөсний улмаас учирсан хохирлын үнэлгээг хойшлуулсан гэж Трампын өмгөөлөгчид мэдэгдэвн Мөн тухайн баримт бичгийн зарим нь гүйцэтгэх эрх мэдлээр хамгаалагдсан гэж маргажээ.
Ил болсон энэхүү захидал Трампыг гэмт хэрэгт холбогдуулж болзошгүй юм.
Б.Бүжлхамаа