Филиппин улс өчигдөр сая сая хүүхдүүд танхимын хичээлдээ буцаж, дэлхийн хамгийн урт тахал өвчинтэй холбоотой хөл хориогоо зогсоолоо.
Боловсролын яамны нарийн бичгийн дарга бөгөөд дэд ерөнхийлөгч Сара Дутерте "Бид Филиппин залуу хүмүүсийн боловсролыг хойшлуулах боломжгүй болсон. Алдагдсан цаг хугацааг нөхөхөд хэцүү байх болно" гэж хэллээ.
Филиппин тахлын өмнө ч дэлхийн хамгийн том боловсролын дутагдалтай орны нэг байсан бөгөөд Дэлхийн банкны мэдээлснээр сурагчдын 90 гаруй хувь нь 10 нас хүртлээ энгийн текст уншиж, ойлгох чадваргүй гэж мэдээлж байв.
Ковид-19 боловсролын тэгш бус байдал, хуваагдлыг улам дордуулж магадгүй юм. Тус улс тахлын үед онлайн сургалт явуулдаг байсан ч олон оюутнууд компьютер, интернет ашиглах боломжгүй байсан юм.
Бусад улс орнууд оюутнуудаа ангидаа буцаан явуулах үед төрийн албан хаагчид болон эцэг эхчүүд эргэлзэж байв. Сургуулийн хүүхдүүд гэр бүлийн олон гишүүддээ вирус авчирч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний системийг хэт ачааллаж болзошгүй гэж тэд эмээж байгаа аж.
Филиппиний сургуулиуд багшийн хомсдолд удаан хугацаагаар орж ирсэн бөгөөд одоогоор зөвхөн зарим сургуулиуд долоо хоногийн таван өдөр тамнхимаар хичээллэж байгаа бөгөөд тус улс 11-р сар гэхэд ойролцоогоор 47,000 сургуулиа бүрэн нээхээр төлөвлөж байна.
Б.Бүжлхамаа