x

Финляндын Ерөнхий сайд Санна Марин мансууруулах бодисны сорилт өгчээ

Финийн Ерөнхий сайд үдэшлэгийн бичлэг задарч, дуулиан болов

Финляндын Ерөнхий сайд Санна Марин жилийн дотор хоёр удаа архитай үдэшлэгт оролцон олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөв.

Олон нийтийн сүлжээгээр тэр найз нарынхаа хамт бүжиглэж, хундага өргөн дуулж наргиж байгаа кадрууд цацагджээ. Улстөрчийн ийм хэтэрхий задгай байдал нийтэд таалагдсангүй.

Мариныг спортын ток-шоу хөтөлдөг Алекси Валавуори хүртэл шүүмжлэв. Тэрээр эмэгтэйг улсын түүхэн дэх хамгийн таарч тохирохгүй Ерөнхий сайд гэж нэрлэн түүнээс огцрохыг шаарджээ. Тэрээр "Өөрийнхөө савхин хантаазаа аваад та огцорч ажаамой" гэж твиттер хуупсандаа жиргэжээ.

Засгийн газрын тэргүүн өөрөө чөлөөт цагаа өнгөрөөж буйгаа огтхон ч ичмээр зүйл биш тооцож байна. Хэвлэлийн бага хурал дээр тэр өндөр тушаалд бусдын адил хүн суудаг гэж нутаг нэгтнүүддээ сануулжээ. "Ийм албан тушаалуудад ердийн амьдралтай, ердийн хүмүүс  ажилдаг гэж харуулахыг хүсч байна. Надад гэр бүлийн амьдрал, ажил алба байгаа. Надад бас найз нөхөдтэйгээ цуг өнгөрөөх цаг бий. Миний насны олон хүн шиг" хэмээн 36 настай Марин Yle телевизд ярьсан байв.

Мөн хувь хүний видео сүлжээгээр тархсанд тэр харамслаа илэрхийлэв. Энэ видео олон нийтийн сүлжээнийх биш гэхдээ тэр үдэшлэгт олноос нуугаад байх зүйл байхгүй байсан хэмээн Марин хэлээд, хөнгөн чанарын алкоголийн ундаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрөв. Харин мансууруулах бодис хэрэглэсэн гэдгийг эрс үгүйсгэжээ.

Уг видео дээр "jauhojengi" гэсэн үг сонсогдсон нь хар яриагаар нунтаг наркотикийг хэлдэг учраас хар тамхины тухай яриа гарсан ба ширээн дээр цагаан нутаг зүйл харагдсан байв. Тэр үгийг ямар санаа гарган хэлснийг хэлснийг мэдэхгүй байна гэж Ерөнхий сайд хэлсэн байна.

"Тэр юу гэдгийг би мэдэхгүй. Юунд хамаарч байгааг би мэдэхгүй. Би архинаас өөр мансууруулагчийг хэрэглэж үзээгүй. Би бүжиглэж, дуулж хөгжсөн, зөвхөн байдаг зүйлийг л хийсэн. Энд хууль зөрчсөн юмгүй. Үүнээс гадна би бусад нь тийм юм хэрэглэснийг хараагүй" хэмээн Ерөнхий сайд онцлон өгүүлжээ.

Марин тэр орой финийн бусад алдартнуудтай Хельсингийн хоёр баараар орсноо тодотгох шаардлагагүй гэв. Тэр өдөр Марины хамт парламентын гишүүн Илмари Нурминен, телевизийн хөтлөгчид Тинни Викстрём, Каролина Туоминен, стилист Веса Сильвер нарын алдартнууд наргижээ.

"Жинхэнэ финнүүд" гэдэг сөрөг хүчний томоохон намын лидер Риикка Ерөнхий сайдын ярианд итгээгүй харин түүнээс мансууруулах бодисний сорилт өгөөд хариуг нь нийтлэхийг шаардав. Тэр санааг "Финляндын төв" намын депутат Микко Кярня дэмжив. Харин Марины гишүүн байгаа Социал-демократ намын парламентын бүлгийн дарга Антти Линдтман Ерөнхий сайдыг өмөөрчээ.

Түүний хэлснээр дуулиантай хэргийн дараа ч нам Мариныг дэмжиж байгаа гэнэ.

Энэ үеэр Ерөнхий сайд сорилт өгөхийг зөвшөөрөн надад нууж хаах зүйлгүй. Хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй учраас тийм сорилтод ороход асуудал байхгүй. Харин надаас үүнийг шаардаж байгаа нь утгагүй мэт санагдана гэжээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр, Ерөнхий сайд мансууруулах бодисны сорилт өгсөн ба дүн нь долоо хоногийн дараа гарна.

Санна Марины холбогдож бйасан бусад дуулианууд

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэх Марин дуулианд орооцолдсон анхны тохиолдол нь энэ биш. Тэр 2021 оны арванхоёрдугаар сард коронавирустай хүнтэй хавьталд байсан учраас өөрийн тусгаарлалтыг сахилгүйгээр бас нэг наргианд оролцон бусдыг эрсдэлд оруулсан юм. Тэр үед Ерөнхий сайд олноос уучлалт гуйгаад өнгөрөв. Тусгаарлах ёстойгоо тэр үдэшлэгийн дараа л мэдсэн гэж Марин тайлбарласан байлаа. Харин өөрөө өвдөөгүй  өнгөрсөн юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top