x

Орос зэвсгийн талаар хийсэн Путины мэдэгдэл Барууныханд айдас төрүүлэв

Өнгөрсөн долоо хоногт "Армия-2022" гэсэн чуулгын нээлт дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг нь Баруунд ширүүн сануулга болсон ба тэднийг өөрсдийн төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэх албадлага боллоо хэмээн Daily Express сонины тоймч Мэтью Дули бичжээ.

Өөрийн материалд тэр, оросын зэвсгийн олон төрөл гадаадын ижил төрлийн зэвсгүүдээс арван хэдэн жилээр түрүүлсэн гэсэн Владимир Путины үгийг дүгнэн судалжээ. Оросын Ерөнхийлөгч гадаадын холбоотнууддаа сонирхолтой санал дэвшүүлсэн ба Мэтью Дули Путины үгнээс Баруунд зориулсан цаад утгыг олж харжээ. Сэтгүүлч тэр сануулга нь АНУ ба ЕХ-ны лидерүүдэд байгаа төлөвлөгөөг таслан, тухайн төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэх болно гэжээ.

"Путин өөрийн холбоотнуудад шинэ зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн нь цаад утгаараа Баруунд өгсөн ширүүн сануулга" гэж сэтгүүлч онцлов.

Барууны орнууд Иран, Умарт Солонгос зэргийн орнуудад хүчтэй, орчин үеийн зэвсэгтэй болоход нь эртнээс саад тавихыг оролдож ирсэн гэдгийг тэр хэлэв.

"Путин оросууд эдгээр орнуудыг орчин үеийн зэвсгээр зэвсэглэхэд бэлэн гэдгийг ойлгуулж байна" хэмээн тоймч тэмдэглэв.

Холбоотнууддаа санал болгож буй зэвсэгт буудлагын, хуягт танкийн, их буу ба нисэхийн зэвсгүүд байгаа. Эдгээр зэвсгийн чанар нь байлдааны нөхцөлд туршигдан батлагдсан юм.

Оросын холбоотнуудын дунд Венесуэла, Куба байгааг тэр хэлэхдээ, Куба нь америкийн Майами хотоос 144 километрт оршдог гэдгийг бас онцлов.

"Армия-2022" чуулга дээр оросын зэвсэг авч болох далаад орнууд байсныг хэвлэлд бас дурьджээ. Барууны хоригийн улмаас оросын зэвсгийн экспорт өөрчлөгдсөн. Гэхдээ үндсэн түншүүд нь үлдэж харин Индонези мэтийн хэсэг орнууд салсан байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top