Хоёр сар гаруйн хугацаанд Хятадад сүүлийн жаранд тохиолдсон хамгийн хүчтэй халалтын давалгаа нүүрлээд байна. Эдийн засаг хүндэрч, халууны давалгаа дор хаяж долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Ялангуяа баруун өмнөд хэсэг хүнд цохилтонд өртөж байна.
Ган гачиг нь гол мөрний урсацыг багасгаж, бүс нутгийн ус, усан цахилгаан станцын хангамжийг тасалдуулж байна. Үйлдвэрүүд хаагдахаас өөр аргагүйд хүрч, тус бүс нутагт цахилгаан тасарчээ. Хоёр хотод оффисын барилгуудад хэт өргөтгөсөн цахилгааны сүлжээг хадгалахын тулд агааржуулагчаа хаахыг тушаажээ.
Хүчтэй халуун нь хөдөө аж ахуйд нөлөөлж, Хятадын цагаан будааны ургацын хэмжээг мэдэгдэхүйц бууруулах төлөвтэй байна.
Тус улсын Ковидтой тэмцэх хатуу бодлогын нөлөөгөөр эдийн засаг сүүлийн жилүүдэд хамгийн удаашралтай өсөлттэй байгаа. Залуучуудын ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, үл хөдлөх хөрөнгийн салбарт үүссэн бэрхшээлээс үүдэн олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрсэн билээ.
Яг энэ үед европын зарим хотуудад хүчтэй үер устай бороо орж байгаа юм.
Б.Бүжлхамаа