Украинд таван сар үргэлжилсэн дайны хугацаанд Украины олон зуун энгийн иргэн, голдуу эрэгтэйчүүд ор сураггүй алга болжээ.
Тэднийг Оросын цэргүүд эсвэл тэдний итгэмжлэгдсэн хүмүүс саатуулж, Украины Оросын хяналтад байдаг нутаг дэвсгэр дэх подвал, цагдаагийн газар, шүүх баазуудад хоол хүнс багатай байлгаж байсан аж. Олон хүн зодуулж, зарим үед цахилгаанд цохиулсан гэж ярьдаг ч Орос Украины энгийн иргэдийг тарчлааж, хөнөөсөн гэж үгүйсгэж байна.
НҮБ-ын мэдээлснээр олон зуун хүн Оросын шоронд ор сураггүй алга болжээ.
Нэгэн 37 настай авто засварчин Василий эхнэр болон хөршийнхөө хамт төрөлх тосгондоо явж байхад нь Оросын цэргүүд барьжээ. Энэ бол зургаан долоо хоногийн "там"-ын эхлэл байсан гэж тэр хэлэв.
Цагдан хорих байрнаас нэгээс нөгөөд няцаагдсан, тэрээр хаана байгаагаа, яагаад хоригдож байгаа талаар мэдэгдэхтээ үгүйтэйгээ зодуулан, байцаалтад орж, удаа дараа цахилгаанд цохиулжээ. "Энэ нь ичгүүртэй, галзуурмаар байсан ч би амьд гарч ирсэн" гэж тэр хэлэв. “Үүнээс ч дор байж болох л байсан. Зарим хүмүүсийг буудсан” гэж мөн хэлжээ.
Хэдхэн хоногийн өмнө хэрэг нь таслагдсан АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринер давж заалдахаар болсон. Оросын өндөр албан тушаалтай дипломатч хоригдлуудыг сольж болзошгүй тухай ярьжээ.
Орос Херсон дахь Украины сөрөг довтолгоог таслан зогсоохын тулд цөмийн станцын ойролцоох газраас сумаар буудаж байна. Энэ алхам нь цөмийн ослын айдсыг нэмэгдүүлж, Украины ахиц дэвшлийг бүдгэрүүллээ.
Энэ зуур Украины үйлдвэрүүд Оросын бөмбөгнөөс холдож баруун тийш нүүж, шилжсэн газар эдийн засгийн гүйлгээ үүсэж байна.
Б.Бүжлхамаа