АНУ өнгөрсөн долоо хоногт ардчиллыг сурталчлах танил стратегид тулгуурласан Африкийн шинэ бодлогыг танилцууллаа. Өөрчлөгдөж буй энэ тивд ардчилалыг шахах нь шинэ сорилт болно.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Өмнөд Африк, Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс болон Руандад хийсэн айлчлалынхаа үеэр тус улстай харилцах АНУ-ын шинэ арга барилыг танилцуулахдаа "Африкийн улс орнуудыг өөрсдийнхөө зохиогч гэхээсээ илүүтэй бусад үндэстний хөгжил дэвшлийн хэрэгсэл гэж үзэх нь олонтаа" гэж дурьдав.
Америкийн Африкийн талаарх байр суурь нь доромжилсон биш юмаа гэхэд ивээн тэтгэсэн байртай байж болно гэсэн шүүмжлэлд илэрхий хариу өгөхдөө "АНУ Африкийн сонголтыг тушаахгүй" гэж нэмж хэлэв.
Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Наледи Пандор хэлэхдээ "Түүхээс харахад арга барил нь арай өөр байх ёстой гэж би бодож байна. Би Африкчуудын зохиож боловсруулсан хэрэгсэлд илүү их анхаарал хандуулахыг зөвлөж байна" гэсэн юм.
Африкийн улс орнууд нэг үеэ бодвол баян чинээлэг болсон гэж Йоханнесбург дахь АНУ-ыг судлах Африкийн төвийн дэд захирал Боб Векеса хэлэв.
"Бид тодорхой асуудлаар хэнтэй харьцахаа өөрсдөө мэдчихье гэж хэлэх хэмжээнд очитлоо хөрөнгөжчихсөн" гэж Векеса хэлэв.
Эдгээр шинэ түншлэлд АНУ-ын өрсөлдөгч Орос, Хятад төдийгүй Турк, Энэтхэг зэрэг шинээр гарч ирж буй гүрнүүд багтаж байна. Ботсвана, Замби зэрэг АНУ-ын уламжлалт холбоотнууд Америкийн стратегийг хүлээн авах магадлалтай ч Уганда, тэр ч байтугай Руанда дахь хүчирхэг удирдагчид илүү тэсвэртэй байх магадлалтай гэж тэр нэмж хэлэв.
Өчигдөр Кигали хотод Блинкен Руанда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын удирдагчдыг Конгогийн зүүн хэсэгт зэвсэгт хүчнийг дэмжихээ зогсоохыг уриалсан гэж мэдэгдэв.
Тэрээр мөн “Руанда зочид буудал” киног бүтээхэд нөлөөлсөн АНУ-ын оршин суугч Пол Русесабагинаг саатуулсан талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.
Гэвч ерөнхийлөгч Пол Кагаме Блинкентэй уулзахаас хэдхэн цагийн өмнө Руссесабагинагийн хэрэг дээр эргэлзэх болно гэсэн саналд хүйтэн ус асгажээ.
"Санаа зоволтгүй ... энд тийм болохгүй зүйл байдаг!!" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Б.Бүжлхамаа