Мягмар гаригт болсон хэд хэдэн дэлбэрэлтийн дараа Крымийн удирдагч онц байдал зарлаж, 250 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэдэгдэв. Орост эзлэгдсэн хойгийн албаныхны мэдээлснээр наад зах нь нэг хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.
Дэлбэрэлтийн хариуцлагыг Украин албан ёсоор хүлээгээгүй байна. Харин цэргийн өндөр албан тушаалтан уг дэлбэрэлтийн ард Украины тусгай хүчин болон партизаны эсэргүүцлийн дайчид байгаа гэж мэдэгджээ.
Тус дэлбэрэлт нь чухал байж болох юм, учир нь Украины Крымын хойг дахь Оросын хүчин рүү дайрах аливаа дайралт нь Украины довтолгооны хүчин чармайлтыг мэдэгдэхүйц өргөжүүлэх болно. Өнөөг хүртэл Украин түрэмгийлэл эхэлсний дараа эзлэгдсэн газар нутгаасаа оросуудыг түлхэн гаргахад анхаарлаа хандуулж ирсэн.
Оросын пуужингууд өмнөд хэсэгт орших Оросын мэдэлд байдаг цөмийн станцын ойролцоо 13 хүний аминд хүрсэн гэж Украины албаны хүн мэдэгдсэн байгаа. Орос улс цахилгаан эрчим хүчээ Крым руу шилжүүлэхийг оролдож магадгүй бөгөөд энэ нь станцын төлөөх цэргийн өрсөлдөөнийг эрчимжүүлж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм.
Үүнээс гадна оросын мөрдөн байцаагчид төрийн телевизийн сэтгүүлч асан бүсгүйг Украины дайны эсрэг эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш хэдэн сарын дараа буюу өчигдөр баривчилжээ.
Б.Бүжлхамаа