x

Антонио Гутерреш: Цөмийн зэвсэггүй Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр тайван бус дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улстай эв санааны хувьд нэгдмэл гэдгийг айлчлалынхаа үеэр цохон тэмдэглэв.

Антонио Гутерреш Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа нийслэл Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Тэрээр, геополитикийн эрс хуваагдалтай, зөрчил мөргөлдөөн хаа сайгүй газар авах болоод байгаа энэ үед Монгол Улс нь цөмийн зэвсэггүй бүс гэдгээрээ бусад улс орнуудад үлгэр жишээ болж байна хэмээн онцоллоо.

Цөмийн зэвсгээс ангижрах тухайд

Антонио Гутерреш "Бид бүхэн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа ахин цөмийн дайны аюул бодитоор нүүрлэж болзошгүй гэдэгт хүмүүсийн эмээх болоод буй дэлхийд амьдарч байна. Цөмийн дайн гарах ямар ч боломжгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх цорын ганц арга зам нь цөмийн зэвсгээс ангид байх явдал юм" хэмээв.

Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр улам нэмэгдсээр ирснийг Антонио Гутерреш цохон тэмдэглэлээ.

Тэрээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон Монголын энхийг сахиулагчдад хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

НҮБ-ын тэргүүн мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзсан юм. Энэ үеэр бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй орон болох Монголд тулгамдаж буй сорилтууд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын талаар хэлэлцлээ.

Байгаль дэлхийтэйгээ эвлэрэхийг уриалав

Антонио Гутерреш мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор Монголын талын санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний нэгээхэн хэсэг болох мод тарих ёслолд залуучууд, энхийг сахиулагчдын хамтаар оролцлоо.

"Миний үеийнхэн их тэнэг байсан. Миний үеийнхэн байгаль дэлхийтэйгээ дайн зарласан. Өдгөө байгаль дэлхий маань шуурга, цөлжилт, үер, байгалийн гамшигт үзэгдлээр хариу цохилт өгч, түүнээс үүдэн дэлхийн өнцөг булан бүрд олон хүний ахуй амьдрал хүндэрч, олон хүний амь нас хохирч байна. Харин одоо та бүгдийн үеийнхэнд байгаль дэлхийтэйгээ эвлэрэх чухал даалгавар тулгарч байна. Иймд бидний өнөөдөр хийх үйлдлүүд байгальтайгаа эвлэрэх шинэ хандлагын илэрхийлэл байх ёстой" гэсэн юм. 

НҮБ-ын ЕНБД мөн Монголын малчин айлд зочилж, аж амьдралынх нь хэв маягтай танилцсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын төслийн үр шимийг хүртэж буй хүмүүсийн төлөөлөл болох эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу идэвхтнүүдтэй уулзжээ. UN.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top