Тайванийн хил дээр 72 цагийн турш явуулсан цэргийн сургуулилт нь ардчилсан засаглалтай арлын улсын талаарх Хятадын байр суурийг эсэргүүцсэн олон улсын эсэргүүцлийг дарах зорилготой байв.
Хэдийгээр Хятад улс цэргийн хүчээ үзүүлж байгаа нь Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси зэрэг барууны улс төрчдийг Тайваньд айлчлахыг мохоож байсан. Гэвч энэ нь арлыг хэлэлцээрээр ялах найдварыг багасгаж, мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэв.
Тайванийн Тайпэй дэх Синика академийн улс төр судлаач Ву Жие Мин хэлэхдээ "Хятадын Тайванийн бодлого дахь луувангийн сонирхол татахуйц байдал буюу эдийн засгийн өдөөн хатгалга хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн доод цэгтээ хүрчээ" хэмээв.
Ардчилал улам бүр нэмэгдэж буй Тайваньд цөөхөн хүн өөрсдийгөө ирээдүйн Хятадын иргэн гэж үздэг. Санал асуулгаас харахад тус улсын дийлэнх олонхи нь Хятадын нөхцөлөөр нэгдэхийг бус харин хоёрдмол утгатай хувилбарыг хүсч байгааг харуулж байна.
Түүхэндээ Тайванийг хэзээ ч Коммунист нам удирдаж байгаагүй ч Бээжин Тайванийг түүхэн болон хууль зүйн хувьд Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. 1970-аад оны сүүлчээс хойш Хятадын удирдагчид Тайванийг "нэг улс, хоёр систем"-ийн хүрээнд нэгтгэхийг оролдсон.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өөрийн засаглал болон Коммунист намын хяналтад аюул заналхийлж буйд санаа зовж байна. Ши Жиньпинийн алсын харааг тайлбарласан шинэ сурах бичигт дурдсанаар Тайванийн талаарх Хятад улсыг эсэргүүцэгчид "эх орноо нэгтгэхэд хамгийн том саад тотгор болж байна" гэж дурьджээ.
Б.Бүжлхамаа